Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхсайхан Хятадын талд үйлчилсэн үү

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Төрийн өмчийн хороо өнөөдөр ийм шийдвэр гаргасан байна. 1,5 тэрбум ам.долларын бондын 330 сая ам.доллараар хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн боловч МТЗ ТӨХК-ийн захирал М.Энхсайхан мөнгийг өөр үр ашигтай зүйлд зарцуулах ёстой гэж үзсэн нь үл ойлголцол үүсгэсэн гэж мэдээлж байгаа юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр огт өөр шалтгаанаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн аж.

Гурван жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, 32 дугаар тогтоол гарсан. Төмөр замын бодлогоор нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон. Ингэхдээ шинэ төмөр замын царигийг өргөн байхаар тогтсон билээ. Төмөр замын бүтээн байгуулалт хийснээр Монголын уул уурхайн баялаг дэлхийн зах зээл дээр гарах боломж нээгдэнэ хэмээн үзсэн. 

Гэтэл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн мэдээлэл дунд “Монголын төмөр зам компанийн захирал М.Энхсайхан шинэ төмөр замыг нарийн царигаар барих санал тавьсан” гэж дурдагдаад өнгөрсөн. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг “УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Засгийн газрын шийдвэрийг компани хэрэгжүүлдэг. Тиймээс УИХ-аас өргөн царигтай төмөр зам барина гээд баталчихсан болохоор энэ дагуу явна” гэсэн тайлбар хэлж байсан.

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж, гүйцэтгэх ёстой төрийн өмчийн компани бол МТЗ. Гэтэл төрийн өмчийн компанид томилогдож очоод удаагүй байгаа М.Энхсайхан захирал Засгийн, төрийн бодлогоосоо гадуур зүйл ярьж яваа нь зүйд нийцэхгүй л баймаар. Нарийн царигаар төмөр замаа баривал байгалийн баялаг маань Хятад гэсэн ганцхан улс руу гарах цаашлаад нэг улсаас хараат болох аюултай. Дэлхийд нөлөөтэй хөршөөсөө хараат болчихгүйн тулд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогынхоо дагуу олон улс оронд уул уурхайн түүхий эдээ гаргадаг байх нь чухал гэдгийг дотоодын төдийгүй гадаадын эдийн засагчид, албаныхан хэлж байгаа. Гэтэл УИХ-ын шийдвэрийг гүйцэтгэх ёстой Засгийн газрын шууд харьяаны төрийн өмчийн компанийн удирдлага Хятад улсад үйлчилж буй мэт нарийн цариг ярьж яваа нь цаашдаа төрийн ажлыг гацаах эрсдэлтэй. Түүнээс гадна гурван жилийн өмнө батлагдсан бодлогыг төрийн өмчийн компанийн захирал биелүүлэх үүрэгтэй болохоос зөрчиж, өөрийн дураад улс орныхоо эсрэг санал тавьж явах нь М.Энхсайханыг хятадуудад үйлчлээд байна уу хэмээн ойлгогдохоор байна.
0 Сэтгэгдэл
5112n zuv shuu
nariin zam heregteildee gehdee urgun hamaagui iluu uguujtei baih bolno nariin bolgosnooroo uneheer l hujaagiin tald ashigtaig buh tumur zamchid medej bga
Хүүш Энхсайхан бондын багахан мөнгийг Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл 250 км замыг хамгийн хямд өртгөөр (нарийн царигаар)эхний ээлжинд хурдан барьж дуусгаад ашиглалтанд өгч бушуу ашиг олъё гэж байна. Женко энд тэнд 20-30 км зам баръя гэж байна. Дээрээс нь маш их өртөгтэй өргөн царигаар баръя гэж байна. Яагаад гээд өөрөөс нь асуухаар: 20-30 км барих гээд байгаагийн ач холбогдол дээр ямар ч хариулт байхгүй. Цариг дээр хятадууд нарийн царигаар дайрч орж ирээд монголыг эзэлнэ гэсэн байна. Тиймээс өртөг өндөр байх, ашиг их бага байх нь хамаагүй өргөнийг барь гэсэн байна. Аль нь монголд ашигтай вэ
ТӨРӨЛДӨӨ ҮЙЛЧЛЭХГҮЙ ӨӨР ХЭНД ҮЙЛЧЛЭХ ГЭЖ??? ХАРААД ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ???
COMMUNIST arga hereglehee bolio .Hujaagiin tald ajillasan ch geh shig...
COMMUNIST arga hereglehee bolio .Hujaagiin tald ajillasan ch geh shig...
Enkhsaihanii zuv shvv dee.Shal demii Orosuudiin huuchirsan KOMMUNIST arga hereglehee bolio .
ENHSAIHAN bolioooooooo
Genco bolil doo!!!
Ta nar mash yavtsuu erh ashigiin toloo nogoo l hujaa nart gesen MGL chuudiin durgui ugseer har PR hiih gej oroldoj bgaa chin haragdaj baina. Odoo delhiid Orosoos busad uls nariin tsagirag hereglej bgaa. Bnga duguigaa solij uavsaar bh uu?! Orosuudiin tald harin hen uilchleed baina??? Orosuud oorsdoo hurtel tomor zamiin bodlogoo shuumjilj bgaa. Herev oros tomor zam tavibal bid orosuudiin 20-30 jil aguulhad bsan tomriin hogiig naash n zooh bno. Delhiin hamgiin tom zah zeel hajuud bhad bid zugtaad bdag uamar uchirtai be?! Enhsaihan erh bish bolovsorchihson ediin zasagch hun ta hedees l iluu tootsoo hiichih blgui dee Jencotonguudaa?!
Enhsaihan shudraga sain uls turch shuu ASSA-iin nusgai bandi nar min
enhsaihan yavch oligtoi ym hiih hun bish.harin ch mongoliin tomor zamd ajiluulsan ni gai bolj bgaan bn da
harin tiimee huuhded ulger unshij ugch bgaa yumshig assa gej bas neg AN-n duu hooloi yumaada
Сайхан шаах юм аа.
Хамгийн их уншсан