Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Сайхан бичигтнүүдийг шагналаа
Монгол бичгээр хэвлэгддэг Монголын цор ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 16 дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. “Монголын сайхан бичигтэн-2012” улсын уралдаан зургаан ангилалд бүтээл хүлээн авч, хэл бичгийн тэргүүлэх эрдэмтэд шүүн дүгнэжээ. Сурагчид, 11-р ангийн сурагчид, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар тус бүр гурван байр шалгаруулсан ба бүтээлийн болон уран бичлэгийн гэсэн ангилалд тус бүр хоёр хүнийг тодруулсан байна. Энэ жилийн тэргүүн байрын шагналтнуудад үнэмлэх өргөмжлөл олгоод өнгөрөх биш МУИС, МУБИС-д монгол хэл, уран зохиол судлалын чиглэлээр элсэн суралцах урилга гардууллаа.

Хэл бичгийн уламжлалаа дээдлэн, улс түмэндээ үлгэр дуурайл үзүүлж буй үндэсний мэдлэг соёлтнуудад шагнал гардуулахдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд нэгэн түүх сөхсөн юм. Тэрээр “Би 1981 онд МУИС-ийн багшаар дөнгөж ороод байхдаа Москвагийн их сургуулиас ирсэн орос багш нарыг дагуулан музей үзүүлсэн юм. Гэтэл монгол бичгээр бичсэн түүхэн үзмэрүүдийг уншиж өгч чадахгүй, таамаглан тайлбарлаж байж билээ. Тэр үед монгол бичигсургадаггүй, сурах шаардлага ч үгүй байлаа. Энэ явдлаас хойш үндэсний бичгээ ядаж бусдад тайлбарлаж суръя гэжсар орчим бие даан ноцолдож байж уншиж сурч билээ” гээд өнөөдөр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийн хичээл оруулж, бүх хүнд заадаг болсон нь том дэвшил хэмээн тодотголоо. Сурах нөхцөл боломжийг нь төр засгаас дэмжин бүрдүүлсэн өнөө цагт үндэсний соёлын цөм болсон үндэсний бичгээ хичээж сайн сурахыг залуу үеийнхэнд захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл