БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Уул уурхайн хөгжил түр хороо байгуулах эсэхийг ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын нэр бүхий 18 гишүүн гарын үсэг зурж “Уул уурхайн хөгжил” түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхийг хүссэн шаардлагыг УИХ-ын З.Энхболдод өргөн мэдүүллээ. Тогтоолын төслийг Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Г.Уянга, Ц.Даваасүрэн, А.Тлейхан, С.Ганбаатар, Ц.Дашдорж, Х.Болорчулуун нар спикерт гардуулсан юм. 2012 оны аравдугаар сарын 12-ны өдөр дээрх гишүүд уул уурхайн чиглэлээр гарсан хууль, УИХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг судалж, санал дүгнэлт боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барьсан ч өнөөг хүртэл шийдвэрлээгүй аж.
Ашигт малтмалын хуулийг шинэчлэн өөрчлөх, уул уурхайн ашиглалтыг нэгдсэн бодлогоор зохицуулдаг байх, Тавантолгойн орд газрын гэрээ, үйл ажиллагааны явц байдал, хувьцаа гаргах, Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах, эдгээрийг хууль журмаар зохицуулах гэх мэтчилэн УИХ-аас анхаарал тавьбал зохих олон асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байгаа учир ийнхүү өнөөдөр уг шаардлагыг хүргүүлж байгаа гэдгээ гишүүд УИХ-ын даргад мэдэгдлээ.
УИХ-ын дарга З.Энхболд шаардлагыг хүлээн авч УИХ-ын ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо.

0 Сэтгэгдэл