Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ: СОНГУУЛИЙН ДАРАА ТӨРИЙН АЛБЫГ ТЭМЭЭ ТУЙЛААД ӨНГӨРСӨН ЮМ ШИГ Л БОЛГОДОГ
Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамаас дараахь асуултад хариу авлаа.

-Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчийг улс төржсөн байдлаар ажлаас халах тохиолдол хэр гарч байсан бэ?
-Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Улс төрийн сонгууль болж өнгөрсний дараа төрийн албаныхныг бужигнуулдаг явдал 1994 оноос хойш үргэлжилсэн. Харин 2008 оны сонгуулийн дараа энэ явдал харьцангуй буурсан нь судалгааны дүнгээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлд улс төрийн шалтгаантайгаар төрийн албанаас чөлөөлөгдлөө гэсэн гомдол ирэх нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хоёр дахин буурсан. Энэ нь Төрийн албаны зөвлөл байр сууриа сайн хадгалж, тууштай тэмцсэний үр дүн гэж боддог. Цаашид ТАЗ-д ирэх гомдлын тоо буурах болов уу гэж бодож байна.
-Тодорхой тоо хэлэхгүй юү. 2005 онд гэхэд төрийн албанаас нэг дор 15 мянган хүнийг ажлаас халсан тухай яриа байдаг шүү дээ?
-Статистик баримтыг цээжээр хэлж мэдэхгүй байна. Энэ нь ямар хэмжээнд байсныг төрийн албаныхан өөрсдөө мэдэж байгаа. Олон нийт ч гадарлаж байгаа байх.
-Тухайлбал, өнгөрсөн оны сонгуулийн дараа хэчнээн хүн ажилгүй болсон юм бол?
-Сонгуулийн дараа хэчнээн тооны албан хаагч хөдөлсөн бэ гэсэн тоо энэ оны нэгдүгээр сарын дундуур тайлан гарахад тодорхой болно. Одоо мэдээллээ цуглуулж байгаа. Гэхдээ  Төрийн албаны зөвлөлд ирсэн гомдлын тоо харьцангуй цөөн байгаа.  Ер нь, төрийн албыг улс төрөөс хараат бус, мэргэшсэн болгох шаардлагатай байна. Улс төрийн сонгууль төрийн албанд огт нөлөөлдөггүй нөхцөл бүрдүүлэхгүй юм бол сонгуулийн дараа төрийн албыг тэмээ туйлаад өнгөрсөн юм шиг л болгодог. Ийм байдлаар явбал улс орон цаашид хөгжих боломжгүй.
-Нэг хэсэг Төрийн албаны зөвлөлийг татан буулгах тухай яриа гарч байсан. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-Төрийн албаны зөвлөлийг татан буулгахгүй байх аа. 
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан