Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ДЭЛХИЙД ОЛБОРЛОЖ БУЙ ХҮДЭР ДЭХ ЗЭСИЙН АГУУЛАМЖ ТАВ ДАХИН БУУРЧЭЭ
Ашигт малтмалын эрэлт хэрэглээ жил бүр нэмэгдсээр байгаа. Хүн төрөлхтөн эдүгээ 150 төрлийн эрдэс түүхий эд ашиглаж буй юм. Тэгээд Менделевийн үелэх системийн 70 элементийг гарган авч байна. Эрдэмтдийн судалгаагаар ашигт малтмалын хэрэглээ 10-15 жилд хоёр дахин нэмэгддэг аж. Өнгөрсөн зуун жилд хүн төрөлхтөн 170 тэрбум тонн нүүрс, 35 тэрбум тонн төмөр, 15 тэрбум тонн металл ашиглажээ. Тэр дундаа хар тугалга, цайр, хөнгөн цагаан хамгийн их хэрэглэсэн байна. Хаягдал түүхий эд дахин боловсруулан ашиглах болсон. Гэтэл хаягдал түүхий эдийн нөөц шавхагдаж байгаа аж. Өнөө үед дэлхийд ашиглаж буй уурхайнуудын хүдэр дэх металлын агуулга буурах хандлагатай болжээ. Тухайлбал, сүүлийн 35 жилийн дотор төмрийн хүдэр дэх ашигт металлын хэмжээ хоёр, хар тугалгынх 4.5, зэсийнх тав, газрын ховор элементийнх зургаа, үнэт металлынх найман хувиар буураад байгаа юм. Гэтэл уул уурхайн салбарт ашиглаж буй технологи нь зөвхөн өндөр агуулгатай хүд­рийг л олборлох, боловс­руулахад тохиромжтой гэнэ.
Ашигт малтмалын олбор­лолт өсөх  тусам байгаль орчин бохирдож, хог хаягдал нэмэгдэж буй. Нэг тонн төмөр гарган авхад 0.5-0.7 тонн, өнгөт металлд 50-60 тонн, нэг тонн газрын ховор эле­мент бо­лон цац­раг идэв­хит метал­лын хувьд 10-100 мян­­­ган тонн хаяг­дал гарч байгаа аж.  Монгол Улсын дэлхийн зах зээлд борлуулах ашигт малтма­лын хэмжээ, нэр төрөл олширсоор байгаа. Өнгөрсөн онд уул уурхайн салбар хөгжсөний 90 жил тохиосон. Гэвч олборлосон ашигт малтмалаа боловсруулж чадахгүй хүдрээр нь болон бая­жуулаад л экспортолж бай­на. Эдийн засагчид болон уул уурхайн мэргэжилтнүүд металлургийн үйлдвэр хөгжүү­лэх нь чухал. Ингэж байж эдийн засгийн өсөлтөө хадгалж, тогтвортой хөгжнө.  Мөн ажлын байр олноор бий болж, ашигт малтмалаа дэл­хийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ гэдэг. Өнөөдөр АНУ-тай хам­тарсан “Эрдмин” үйлдвэр л Эрдэнэтийн агуулга багатай хаягдал хүдэр ашиглаж, гидро­металлургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байгаах юм. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан цагаас эхлээд л зэс хайлах үйлдвэр барих тухай ярьсан гэдэг. Одоог хүртэл биеллээ олоогүй л байна. Одоо Оюу толгой ордын олборлолт эхэлж баяжуулах үйлдвэр нь ажиллаад байгаа. Мөн Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглах шатандаа яваа. Иймд зэс хайлах үйлдвэр байгуулбал түүхий эд нь хангалттай. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ТЭЗҮ нь гарсан. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байна. Гэвч хөрөнгө мөнгөний бололцоо хүрэлцээ тааруу байгаа ажээ. Хэрэв ашигт малтмалаа гүн боловсруулж, хэрэглэгчдэд нь экспортолж байж л Монгол Улс хөгжинө. Өнөөгийнх шиг дөнгөж олборлоод л түүхий­гээр нь экспортлох юм бол хөгжил дэвшил яриад ч хэрэггүй юм. Өнөөдөр олборлож буй ашигт малтмалаа гүн боловсруулбал доод тал нь нэг тонн зэсээ 7967, ганг 1500, цайрыг 1946, гянтболдыг 56996, молибденийг 29378 ам.доллараар борлуулах боломжтой юм.
Дэлхийн хэмжээнд гангийн хэрэглээ улам нэмэгдсээр байгаа. Жишээлбэл, 15 жил тутамд хоёр дахин нэмэгддэг байна. Өнөөдөр дэлхийн төмрийн хүдрийн нөөц 500 тэрбум тонн гэдэг. Гангийн үйлдвэрүүд жилд 3000 сая тонн төмрийн хүдэр хэрэглэдэг тооцоо бий. Тэгэхээр бид жилд экспортолж буй зургаан сая тонн төмрийн хүдрээ бүтэн боловсруулж экспортолбол олох орлого нь 6-8 дахин нэмэгдэх нь. Иймд металлургийн үйлдвэрлэл тэр дундаа зэс хайлах, гангийн үйлдвэр яаралтай байгуулах шаардлага бий ажээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан