Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Засаг дарга нарын хэргийг шалгаж дуусчээ
АТГ-ын МШХ-ийн дарга Д.Цоодолсэнгээгээс дараахь асуултад хариу авлаа.

-Засаг дарга нарын хэрэг юу болсон бэ?
-Сүхбаатар дүүргийн Засаг дарга Баярмагнайтай холбоотой хэргийг шалгаад Нийслэлийн прокурорын газарт хэрэгсэхгүй болгох саналтайгаар хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга Батзоригийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Багануурын Засаг дарга Сандаг-Очирын хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн.
-Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байгаа хэргүүд ямар шатандаа явж байна вэ?
-УИХ-ын гишүүн асан Батбаярын хэрэг манайд шалгагдаагүй.
-Хадгалж зээлийн хоршоодын хэрэгтэй холбоотойгоор нэлээдгүй хүнийг шалгаж байгаа гэсэн. Чухам хэдэн хэрэгт хэчнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?
-Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой нэг хэргийг шалгаж байна. Энэ хэрэг нэлээд ээдтэй төвөгтэй, их хэмжээний хөрөнгөтэй холбоотой, цаг хугацаа шаардлагатай байгаа. Аль болох хурдан шалгахыг зорьж байна.
-ШӨХТГ-ын тэргүүлэгч гишүүдийн хэргийг шалгаж дууссан уу?
-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
-ТЕГ-ын дэд дарга Батбаяр, Иргэний нисэхийн газрын дарга Баттөмөр нарын хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-ТЕГ-ын дэд дарга Батбаярын хэргийг цагдаагийн байгууллагаас тусгаарлагдаад манайд ирсэн, шалгаж байна. ИНЕГ-ын дарга асан Батмөнхийг орон сууцны тэтгэмжтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шалгаж байгаа юу. Н.Энхбаярын дүү Энхтуяаг эрж хайх ажил юу болсон бэ?
-Эрдэнэжамъянг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байна. Эрдэнэжамъянгийн хувьд буруугүй гэж маш их ярилцлага өгсөн байна лээ. Бид Өргөө зочид буудал, Улаанбаатар таймс сонины хувьчлалтай хэрэгтэй холбоотойгоор Энхтуяа, Хуяг нарыг шалгах гэсэн хилээр гараад явсан байсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй учраас Интерполд хандсан. Гэтэл дэд сайд Эрдэнэжамъян Интерполд захидал бичсэн нөхцөл байдал үүссэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан