Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
СУУДЛААР БАРЬЦААЛСАН НАМУУДЫН ДАРААГИЙН ТОХИРОЛЦОО ЮУ ВЭ
УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш он дамжин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангайн тойрогт маргаан дэгдээд байгаа. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх шалтгаанаар тус аймгийн сонгогчдыг төлөөлөн хууль тогтоох байгууллагад суух хоёр суудал хоосон байсан. Харин оны өмнөхөн нэр дэвшигчид тохиролцон АН-аас нэр дэвшигч Г.Батхүү УИХ-ын гишүүний тангараг өргөв.
Сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэх маргаанаас эхлээд Хан-Уул дүүргийн шүүхээс аймгийн сум дундын шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл маргалдсан тэдний шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байтал гэнэтхэн Г.Батхүүг тангараг өргүүлсэн нь парламентад олонхи суудалтай хоёр нам тохиролцоонд хүрчээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд амжсан. АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг хоёр ч удаа УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гээд бүтэлгүйтсэн. Учир нь, эхний удаа МАН-ынхан эсэргүүцэж, төрийн ордонд буйдантай суулт хийж, олны нүдийг бүлтийлгэсэн. Харин дараагийн удаа тэд УИХ-ын чуулганы хуралдаандаа суулгүй, ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлуулж чадсан юм. Тиймээс намууд тохиролцоонд хүрч, улмаар Г.Батхүүг тангараг өргүүлсний дараа АН-ын гишүүн Д.Зоригтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай бор шувуу саарал ордноор нисч эхлэв. Одоо тус улсад Элчин сайдаар сууж буй МАН-ын гишүүн Д.Идэвхтэнг эгүүлэн татах аман тохиролцоог хоёр нам хийсэн гэх. Ингээд АН-ын хоёр гишүүн өөрт оногдсон албан тушаалаа авах нь “тодорхой” болов.
Тэгэхээр Өвөрхангайчуудыг төлөөлөх нэг суудал МАН-ынх гэсэн үг. Г.Батхүүгийн араас УИХ-ын чуулганы танхимын босго алхах хүнээр С.Чинзориг тодорно хэмээн эх сурвалж хэлж буй. Учир нь, Н.Төмөрхүүг нэр дэвшигчээс татгалзсан гэж байгаа билээ. Энэ тухайгаа намынхаа удирдлагуудад хэлж,Н.Төмөрхүү өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээсээ татгалзсан аж. Нөгөөтэйгүүр АН-ын гишүүн Д.Зоригт “Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдээ хүндэтгэж, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг хууль зөрчөөгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоовол тэр тангараг өргөх байх” хэмээн улам бататгав. Гэтэл С.Чинзоригийн тангараг өргөх асуудал сураг алдарч эхэллээ. Уг нь Г.Батхүү гишүүн тангаргаа өргөсний дараа Өвөрхангай аймгийн сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж, маргааныг хэрэгсэхгүй болгуулах захирамж гаргуулах ёстой гэнэ. Ингэсний дараа С.Чинзоригийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой гэх.
Нөгөөтэйгүүр, МАН-аас нэр дэвшигчдийг сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхэд авч ажиллуулсан гэх үндэслэлээр буруутгаад байсныг нь шүүх хэрэгсэхгүй болгожээ. Тэдний сурталчилгаанд оролцсон гэж буруутгагдсан хоёр хүүхэд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандсан байна. Шүүх энэ хэргийг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас иргэний хэрэг үүсгээд буй аж. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл С.Чинзориг тангараг өргөх алхам нэг шатаар урагшлах нь. Түүнчлэн С.Чинзоригийг Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээс эд хөрөнгө тараагаагүй гэдгийг нь тогтоожээ. Тиймээс Улсын дээд шүүхийн Сахилгын хороонд хандан буруугүй гэдгээ ч мөн тогтоолгосон аж.
Г.Батхүү гишүүн сум дундын шүүхээр маргааныг хэрэгсэхгүй болгосон гэх захирамж гаргуулахгүй удаад байгаагийн шалтгаан тэгвэл юу вэ. Үүнийг оны өмнөхөн УИХ-д бүлэгтэй болсон МАН “Олонхи болсон нам ирцээ бүрдүүлэх ёстой” хэмээн гөжүүдлэн чуулганы хуралдаандаа суухгүй байгаагаас үүдсэн гэх. Мөн ямагт хүчтэй сөрөг хүчин байж, үзэл бодлоо илэрхийлнэ хэмээн зарим асуудалд байр сууриа илэрхийлж байгаа нь МАН-ынхныг нэг суудлаар нь барьцаалж “амыг нь таглах” төлөвлөгөө гэж зарим эх сурвалж хэлж байна. Хэрэв МАН-ынхны энэ байдал удаан үргэлжилбэл парламентад орж ирэх нэг суудлаа АН-д алдах магадлал ч буй гэсэн.
Харин Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын хувьд дахин санал хураалтаар шийдэгдэх нь. Угтаа, нийт сонгогчдын 28 хувийн санал авсан хүн УИХ-д сонгогдоно хэмээн хуульд заасан. Л.Эрхэмбаяр 26.8, Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмблэгдсэн учир тэд өрсөлдөхөөр болсон ч Л.Эрхэмбаяр “Би 30.6 хувийн санал авсан байхад тойргийн хороо хүчингүй саналын хуудас үндэслэн 26.9 хувь гэлээ” хэмээн шүүхэд хандсан. Харин шүүх дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзсэн. Санал хураалт хэзээ болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Парламентад олонхи суудал авсан хоёр нам суудлынхаа тоог нэмэхээр аль аль нь улайрч байгаа. Тиймээс намдаа ашигтай тохиролцоог хийхийн тулд сонгогчдын эрх ашгийг хөсөр хаясаар. Уг нь намын эрх ашгаас илүүтэй төрийн ажлыг явуулж, мэргэн шийдвэр гаргах нь таны, миний амьдралд хэрэгтэй баймаарсан.
УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш он дамжин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангайн тойрогт маргаан дэгдээд байгаа. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх шалтгаанаар тус аймгийн сонгогчдыг төлөөлөн хууль тогтоох байгууллагад суух хоёр суудал хоосон байсан. Харин оны өмнөхөн нэр дэвшигчид тохиролцон АН-аас нэр дэвшигч Г.Батхүү УИХ-ын гишүүний тангараг өргөв.Сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэх маргаанаас эхлээд Хан-Уул дүүргийн шүүхээс аймгийн сум дундын шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл маргалдсан тэдний шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байтал гэнэтхэн Г.Батхүүг тангараг өргүүлсэн нь парламентад олонхи суудалтай хоёр нам тохиролцоонд хүрчээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд амжсан. АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг хоёр ч удаа УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гээд бүтэлгүйтсэн. Учир нь, эхний удаа МАН-ынхан эсэргүүцэж, төрийн ордонд буйдантай суулт хийж, олны нүдийг бүлтийлгэсэн. Харин дараагийн удаа тэд УИХ-ын чуулганы хуралдаандаа суулгүй, ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлуулж чадсан юм. Тиймээс намууд тохиролцоонд хүрч, улмаар Г.Батхүүг тангараг өргүүлсний дараа АН-ын гишүүн Д.Зоригтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай бор шувуу саарал ордноор нисч эхлэв. Одоо тус улсад Элчин сайдаар сууж буй МАН-ын гишүүн Д.Идэвхтэнг эгүүлэн татах аман тохиролцоог хоёр нам хийсэн гэх. Ингээд АН-ын хоёр гишүүн өөрт оногдсон албан тушаалаа авах нь “тодорхой” болов.
Тэгэхээр Өвөрхангайчуудыг төлөөлөх нэг суудал МАН-ынх гэсэн үг. Г.Батхүүгийн араас УИХ-ын чуулганы танхимын босго алхах хүнээр С.Чинзориг тодорно хэмээн эх сурвалж хэлж буй. Учир нь, Н.Төмөрхүүг нэр дэвшигчээс татгалзсан гэж байгаа билээ. Энэ тухайгаа намынхаа удирдлагуудад хэлж,Н.Төмөрхүү өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээсээ татгалзсан аж. Нөгөөтэйгүүр АН-ын гишүүн Д.Зоригт “Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдээ хүндэтгэж, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг хууль зөрчөөгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоовол тэр тангараг өргөх байх” хэмээн улам бататгав. Гэтэл С.Чинзоригийн тангараг өргөх асуудал сураг алдарч эхэллээ. Уг нь Г.Батхүү гишүүн тангаргаа өргөсний дараа Өвөрхангай аймгийн сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж, маргааныг хэрэгсэхгүй болгуулах захирамж гаргуулах ёстой гэнэ. Ингэсний дараа С.Чинзоригийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой гэх.
Нөгөөтэйгүүр, МАН-аас нэр дэвшигчдийг сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхэд авч ажиллуулсан гэх үндэслэлээр буруутгаад байсныг нь шүүх хэрэгсэхгүй болгожээ. Тэдний сурталчилгаанд оролцсон гэж буруутгагдсан хоёр хүүхэд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандсан байна. Шүүх энэ хэргийг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас иргэний хэрэг үүсгээд буй аж. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл С.Чинзориг тангараг өргөх алхам нэг шатаар урагшлах нь. Түүнчлэн С.Чинзоригийг Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээс эд хөрөнгө тараагаагүй гэдгийг нь тогтоожээ. Тиймээс Улсын дээд шүүхийн Сахилгын хороонд хандан буруугүй гэдгээ ч мөн тогтоолгосон аж.
Г.Батхүү гишүүн сум дундын шүүхээр маргааныг хэрэгсэхгүй болгосон гэх захирамж гаргуулахгүй удаад байгаагийн шалтгаан тэгвэл юу вэ. Үүнийг оны өмнөхөн УИХ-д бүлэгтэй болсон МАН “Олонхи болсон нам ирцээ бүрдүүлэх ёстой” хэмээн гөжүүдлэн чуулганы хуралдаандаа суухгүй байгаагаас үүдсэн гэх. Мөн ямагт хүчтэй сөрөг хүчин байж, үзэл бодлоо илэрхийлнэ хэмээн зарим асуудалд байр сууриа илэрхийлж байгаа нь МАН-ынхныг нэг суудлаар нь барьцаалж “амыг нь таглах” төлөвлөгөө гэж зарим эх сурвалж хэлж байна. Хэрэв МАН-ынхны энэ байдал удаан үргэлжилбэл парламентад орж ирэх нэг суудлаа АН-д алдах магадлал ч буй гэсэн.
Харин Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын хувьд дахин санал хураалтаар шийдэгдэх нь. Угтаа, нийт сонгогчдын 28 хувийн санал авсан хүн УИХ-д сонгогдоно хэмээн хуульд заасан. Л.Эрхэмбаяр 26.8, Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмблэгдсэн учир тэд өрсөлдөхөөр болсон ч Л.Эрхэмбаяр “Би 30.6 хувийн санал авсан байхад тойргийн хороо хүчингүй саналын хуудас үндэслэн 26.9 хувь гэлээ” хэмээн шүүхэд хандсан. Харин шүүх дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзсэн. Санал хураалт хэзээ болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Парламентад олонхи суудал авсан хоёр нам суудлынхаа тоог нэмэхээр аль аль нь улайрч байгаа. Тиймээс намдаа ашигтай тохиролцоог хийхийн тулд сонгогчдын эрх ашгийг хөсөр хаясаар. Уг нь намын эрх ашгаас илүүтэй төрийн ажлыг явуулж, мэргэн шийдвэр гаргах нь таны, миний амьдралд хэрэгтэй баймаарсан.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























