Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч байсан хүнийг гадаадын компанид “ажиллуулахгүй”
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 17, 18-ны өдөр /Пүрэв, Баасан гараг/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар авч хэлэлцсэн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай,  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон  УИХ-ын гишүүн Г.Уянга санаачилсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн талаар  санал бодлоо солилцсон. Өргөн барьсан хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүсийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зөвлөхөөр ажиллахыг хориглож, Төрийн албанд эргүүлэн ажиллуулдаг  байх тухай гэсэн заалтыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүст хамааруулах нь зохистой гэсэн байр суурийг бүлгийн гишүүдийн олонхи нь илэрхийлжээ. Тиймээс уг хуулийн төслийг эргэн харж, нягтлах нь зүйтэй  хэмээн бүлгийн гишүүд үзэж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.

Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг барихыг дэмжлээ

Улсын Их Хурлаас өгсөн үүрэг даалгаврын талаар Шинэчлэлийн Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа болон цаашид хийж хэрэгжүүлэх гэж буй ажлын талаар  Ардчилсан намын бүлэг тодорхой мэдээллүүдийг сонсчээ.  Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2015 онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Тус үйлдвэр нь бензин  шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр  борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа дөрвөн жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоо хийгджээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ганц ч үйлдвэр  байгуулаагүй эмгэнэлт явдал сургамж болох ёстой. Үүнийг давтахгүй байхын тулд  газрын  тосны үйлдвэрийг  яаралтай барьж эхлүүлэх нь зүйтэй  хэмээн  бүлгийн гишүүд  санал нэгдсэн байна.
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргажээ.
Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон зэрэг асуудлыг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжсэн байна.

Улаанбаатарт хурдны зам тавина

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар салбарын сайдын мэдээллийг сонссон тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. Нийслэлийн дэд бүтэц, тэр дундаа автозамын асуудлыг онцгой авч үзэхээр уг төсөлд онцолжээ.  Улаанбаатарт   замын уулзварыг 33ирэх хавраас эхлэн өөрчлөх аж. Гэр хороололд 700 километр хатуу хучилттай зам барих,Туул голын хойд эргийг дагасан хотын төвөөс хурдны замын нэн яаралтай байгуулах тухай төсөлд тусгажээ. 33 уулзвар болон хурдны замыг тавихад иргэдийн газрыг албадан чөлөөлөх тухай асуудал гарахгүй. Харин гэр хороололд хатуу хучилттай зам тавихад  хашааны газрыг албадан чөлөөлөх эрх зүйн харилцаа үүсч болзошгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга өгүүлсэн. Тиймээс тун удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Газрын тухай багц хуулийн төслийн хүрээнд Газрыг албадан чөлөөлөх хуулийн төслийг давхар хэлэлцэнэ гэв. Энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн асуудлыг  Хөгжлийн банк болон “Чингис” бондын хөрөнгө оруулалтаас гаргах нь зүйтэй хэмээн үзжээ.

Төрийн  үйлчилгээ үзүүлэх автомат машиныг танилцуулав

Төрийн үйлчилгээг хөнгөвчлөх хүнд суртлыг арилгах ажлын хүрээнд иргэний мэдээллийн төрийн үйлчилгээ үзүүлэх автомат машиныг нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү автомат машинаар иргэд бүх төрлийн мэдээллийг авах боломжтой бөгөөд төрийн нэгдсэн сүлжээнд орж мэдээллээ авна. Засгийн газрын зүгээс дээрх автомат машиныг 330 сум, аймгийн төвийн багууд, нийслэлийн хороодод байрлуулах юм байна. Эл машиныг ашиглах сургалтыг шуурхай явуулах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт өгчээ.

Намын бүлгүүд  хуралдааны дэгийг сахиж, 50 ба түүнээс дээш хувиар ирцээ хангах үүргийг хүлээнэ
        
Улсын Их Хурлын тасралтгүй үйл ажиллагаа, ирц, хууль тогтоох үйл ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлэх  ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам баримталж буй гэдгээ өнөөдөр илэрхийлсэн юм. Тэр ч утгаараа энэ тухай хуулийн төсөл санаачлах саналаа гаргасан. Нэр бүхий 12 гишүүн уг хуулийн төслийг санаачилж, хуулийн төслийг маргааш Улсын Их Хурлын даргад өргөн барихаар болсон байна. Улсын Их Хурал дахь бүлэг хуралдааны үйл ажиллагааны дэгийг чанд сахиж 50 ба түүнээс дээш хувиар ирцээ хангах үүргийг хүлээнэ. Хэрэв Улсын Их Хурлын ээлжит  чуулганы хугацаанд хүлээсэн үүргээ  наймаас дээш удаа биелүүлээгүй тохиолдолд бүлгийг татан буулгаж, бүлгийн эрх дуусгавар болсонд тооцно. Нөгөө талаас энэхүү хуулийн төслийн хүрээнд парламент засаглалыг хариуцлагатай болгох тухай хөндөж буй учраас Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэхгүй гэж Д.Эрдэнбат хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Ardchilsan namiin erunhiilugch gadaad kompanid ajillaj baiga sh te
Хамгийн их уншсан