Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
МАН-ын бүлэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааныг судална
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа өчигдөр хийлээ. Тус бүлгээс өнгөрсөн баасан гарагт Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмж 21-д хүргэхтэй холбоотойгоор УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Энэ хүрээнд УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөж ойлголцолд хүрсэн тухайгаа бүлгийн хурлаараа ярилцсан аж. Уг хуулийн төсөл батлагдвал байнгын хороодод харьяалагдах УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тоо нэмэгдэж доод тал нь дөрөвт хүрэх аж. Харин тус бүлгийн гишүүдийн хувьд Байнгын хороонд харьяалагдах МАН-ын гишүүдийн тоо 6-7-д хүрсэн нөхцөлд УИХ-д эзэлж байгаа 35 хүртэлх суудлын тоогоо хадгалж зохистой харьцаа үүснэ гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар тус намын 1-2 гишүүн байнгын хороодод харьяалагдаж байгаа аж. Бүлгийн хурлаар мөн орон нутгийн сонгуулийн дараа үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн ахлагч Н.Энхболд “Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл сонсохыг хүссэн ч ирээгүй. Гэхдээ УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг ярилцаад ирэх лхагва гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ярилцахаар болсон. Үндсэн хуулийн цэцээс Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг 1996, 1997 онд гаргасан шийдвэр байсаар байтал Ерөнхий сайд энэ бүхнийг зөрчлөө. Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр гишүүний мэдээллээр бол тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг Ерөнхий сайд томилсон байна. Тиймээс энэ асуудлыг Байнгын хороогоор ярина, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганаар оруулах болно” гэв. Мөн орон нутагт эрх мэдлийг өгч төвлөрлийг сааруулна гэх Засгийн газар, УИХ-ын бодлого байгаа ч хэрэгжихгүй яваа. Тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагын төвлөрлийг сааруулахын эсрэг явж байгаа энэ асуудлыг судалж, шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл санаачлах ёстой гэж тус бүлгийнхэн үзжээ.
Түүнчлэн Лениний хөшөөг төр авах шийдвэр гаргасан эсэхэд ямар байр суурьтай байгааг тодруулахад “Одоогоор бидэнд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Засгийн газар бусдын өмчид бүдүүлгээр халдсан шийдвэр гаргахгүй байх гэдэгт найдаж байна. Бүх юм хуулийн дагуу явах ёстой” гэсэн юм.
Үүнээс гадна тус бүлэг сүүлийн өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буйд анхаарал хандуулахаар шийджээ. Засгийн газраас зарим барааны үнийг тогтворжуулах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа тул юунаас үүдэлтэйгээр үнэ өсч буйг судлахаар болжээ.

0 Сэтгэгдэл