Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Тэмцлийн бохир арга
Жагсаал цуглааны ард хэн нэг захиалагч байдаг л гэдэг. Захиалагч нь голдуу нууц байх нь олонтаа. Гэхдээ сүүлийн үеийнх шиг захиалагч нь улаан цайм ил гарсан жагсаал, цуглаан, өлсгөлөн гэж арай ч байсангүй. Олон ч удаагийн жагсаал, цуглаанаар зөвхөн “Тэр бол сайн хүн. Тийм сайхан хүнийг хэлмэгдүүллээ” гэж өмгөөлүүлж хамгаалуулахаар захиалдаг болсоор удлаа.
Ер нь, МАН-аас МАХН болж тасарч гарснаас хойшхи бараг бүх жагсаал зөвхөн Н.Энхбаярын төлөө байсан гэхэд буруудахгүй. Тоочоод барамгүй олон удаа жагсаал хийсээр байгаад сүүлдээ дөжирчихөж. Гудамжинд цагаан хоолой барьж, орилж хашгирч байна гэвэл нөгөө Н.Энхбаярыг өмгөөлөгсөд гээд тоохгүй өнгөрөх болсон. Үнэндээ жагсаал, цуглааны үнэ цэнэ алдагдсан. Аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэж авсангүй гэж гэр барьж суулт хийн, өлсгөлөндөө тулж, тэмцлийн хурц хэлбэр гээчийг зүгээр л бусдыг ялан дийлэх хэрэгслээ болгож орхисон. Тэр яахав гэхэд зөвхөн ганцхан хүний төлөө ийм олон гэмгүй хүн, гэмтэй мэт өлсч цанган, сууж, жагсч, уйлж гашуудах болсон нь хэрээс хэтэрлээ.
Ингэж ганцхан хүний эрх ашгийн төлөө жагсагчдыг жинхэнэ утгаар нь тэмцэгчидтэй харьцуулахаас ч ичмээр. Монголын хууль, шүүхийн байгууллага дуудаж байхад наамбар ван ч байна уу, Дугаар хорооны Дугар гуай ч байна уу адилхан очих ёстой, тэгш эрхтэй байх учиртай. Гэтэл “Манай даргыг хорьчихлоо, хэлмэгдүүлчихлээ” гэж уйлж яваа хүмүүсийг дэмжих хүн намынхнаас нь өөр үгүй. Хүний наймааны хохирогч болсон охиноо өмгөөлж цор ганцаараа суулт зарлаж байсан тахир дутуу аавыг өмгөөлж тэгэхэд хэн ч жагсаал цуглаан хийж, дэмжиж байгаагүй.
Морьтой, явган, трактортой, цэцэгтэй гээд олон төрлийн жагсаал цуглаан хийж байлаа. Жагсаал цуглааны бүх төрлийн байж болох аргуудыг хөгшин залуугүй туршиж үзсэн нь Н.Энхбаярын МАХН-ынхан болж байх шиг. Гал цогтой тэмцэгчид нь УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, газар агентлагийн дарга болж талийсан. Ямартай л, наамбарваныхаа хатгаасаар Засгийн газраас гарна гэж сүрдүүлж нэг үзээд аргагүйн эрхэнд албан тушаалаа алдахгүйн тулд тэгсгээд намжсан.
Н.Энхбаяр шүүхээс ял сонссоны дараа “Шүүхийг оршуулж байна” гэж цэцэг цацаад л их л цамаан загнасан бичил жагсаал болж байв. Уйлж дуулаад л жинхэнэ тавилттай эмгэнэлт драм гээчийг бодитоор нь үзүүлсэн. Хэзээ байтлаа манай жагсаалчид цэцэг бөөндөж худалдан аваад л, талаар нэг цацаж цуглаандаа шоу үзүүлбэр хачирлаж байлаа. Жагсагчдад Төрийн ордон руу улаан лооль шидэж, сум харваж байсныг л мэдэх юм. Тэгээд болоогүй тэдний тавьж байгаа шаардлага, уриа лоозонг жинхэнэ жагсагчидтай харьцуулалтгүй. “Төр засгийг ажлаа хийж, ард түмнийхээ үгийг сонсооч” гэж уриалж, шаардлага тавьж байсан бол МАХН-ынхан “Манай намын даргыг хэлмэгдүүлж байна” гэдэг цор ганц лоозонгоо тоть шиг давтсаар.
Цагийн сайханд, Н.Энхбаярыг ял сонсч, хоригдоогүй байхад даган баясч асан нөхдүүд нь бүгд албан тушаалд очиж, бялуу хүртээд хаа нэг албан тушаалаа ашиглаж захидал бичиж, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх арга хайж байна. “Гудамжинд хашгирч явсан нөхөд нь одоо манай намын даргыг суллаа” гээд жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлах нь утгагүй болсон учир энгийн иргэдээр хүрээллээ шинэчилж байх шиг. Тэгэхдээ бүр оюутан залуус, өндөр настай ээжүүдээр өөрийгөө өмгөөлүүлэх боллоо. 200 гаруй ээжийг өлсгөлөн зарлуулж байна гэдэг мөн ч хүйтэн сэтгэл ээ. Тэдэн дунд түүний ээж, хадам эх байхгүй нь лавтай. Хөдөө орон нутгаас мал хуй, ар гэрээ орхиод, амьдралдаа бараг гар барьж ч үзээгүй шахам Н.Энхбаяр гэгчийн төлөө өлсгөлөн зарлах гэж ирж байгаа ээжүүд хөөрхий. Тэднийг ингэж хоморголон өлсгөж байгаа нь өөрийгөө өрөвдүүлэх, өмгөөлүүлэх гэж ядсан башир арга гэлтэй. 200 гаруй айлын амьдрал, ээжүүдийн эрүүл мэнд тийм ч сонин биш байгаа нь бололтой.
Өнөө цагт шүүхээс ял сонссон хэн нэг гэмтнийг өмгөөлж, уйлж унжин, төрүүлсэн үр хүүгээ гомдоон байж Н.Энхбаярыг өмөөрч өлсгөлөн зарлуулдаг МАХН-ынхны увайгүй арга л жагсаалын өнгийг тодорхойлсоор. Энэ бол тэмцлийн хурц хэлбэр огтоосоо биш. Хамгийн муухай бохир арга юм даа.

0 Сэтгэгдэл