Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Н.ЭНХБАЯРААС БУСАД НЬ ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХ ЭДЭЛНЭ
Шүүх засаглал хараат бусаар ажиллах ёстой. Иймээс зөвхөн хуулийн дагуу, баримтад тулгуурлан тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтоодог. Сүүлийн үед хараат бус засаглалд халдах гэсэн оролдлого чамгүй их гарах болж. Шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд гацаа үүсгэх, нийтийг хамарсан жагсаал хийх, хэн нэгний эрх ашгийн үүднээс өлсгөлөн зарлах гэх мэтээр эсэргүүцэн тэмцэж байна. Өвөрхангайн тойрогт үүссэн маргааныг шүүх буруу шийдвэрлэсэн гэж МАН-ынхан гоморхож, “Сүх” жанжны талбайд жагсаал хийснээр шүүхийн бие даасан байдалд халдах гэсэн нь оролдлого байсан . Төрд заларсан МАН-ын гишүүд үүнээс үүдэлтэйгээр парламентын нэг өдрийн ажлыг тасалдуулсан. Өөрөөр хэлбэл, шийдвэрээ эргэн харж, манай талд ашигтайгаар шийд хэмээн тулгасан юм. Энэ мэтээр шүүх рүү шууд халдах оролдлого хийсээр.
Өнөөдөр ч ийм зүйл үүсчихээд байна. МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ямар ч үнэ цэнээр хамаагүй суллуулахаар тэмцээд эхэлчихлээ. Тэр хүнийг ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүй байхад нь ял зэм хүртээсэн юм байх. Зөв зүгээр сууж байхад нь л шүүх танхимд дуудан авчраад хилс хэрэг тулган Монгол Улсын нэрийн өмнөөс хэмээн цоллож ял өгчихсөн гэж яриад байгаа. Түүнийг юу ч хийсэн бай өршөөж, эвийлэн эрхлүүлэх ёстой гэсэн зарчмаар хандах. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшин төрийн түшээ болсон эрхмүүд даргаа аврах гэж тун их тэмцэх болсон. Бүр Н.Энхбаярыг суллах хуулийн төсөл ч санаачилсан удаатай. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “наамбарваан”-ыгаа шоронгоос гарган авч болно хэмээн сэтгэсэн хэрэг. Гэвч уг хуулийн төслийг нь бүтцийн байгууллагын хуралдаанаар хэлэлцэх үед унагасан юм. Харин тэдний дараагийн алхам тэмцлийн хурц хэлбэр болж байна.
Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг бурханчлан тахин шүтэх эмэгтэйчүүд амь биеэ үл хайрлан өлсч эхэллээ. МАХН-ын даргыг суллахгүй, эрчимт эмчилгээнд хамруулж, амьд явах эрхийг нь хангахгүй бол өслгөлөнгөө зогсоохгүй нь. АН-ын даргад хандан дээрх үгийг өлсгөлөн зарлаж буй долоон эх илгээсэн байна. Хэрэв иймэрхүү маягаар шүүхийн шийдвэрийг өөрчлүүлээд байвал буруу зөвийг дэнслэн, шүүн таслах ажиллагаа явуулах шаардлага байна уу. Алдаатай үйлдлийнхээ төлөө гэм буруугаа хүлээх ёстой байтал бусдаар өмгөөлүүлэн, эрх чөлөөтэй болохоор зүтгэх нь шударга биш байлтай.
Н.Энхбаяраас бусад нь буруутай үйлдлийнхээ горыг амсан нийгмээс тусгаарлагдан яваа. Энэ хүн л хууль үйлдэлдээ хариуцлага тооцуулах ёсгүй мэтээр ярьж байгаа нь зүйд нийцэхгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалт бий. Тэгвэл уг заалтад өөрчлөлт оруулан Н.Энхбаяраас бусад нь хуулийн өмнө тэгш эрхтэй гэх нь оновчтой мэт. Цаашид түүний энэхүү дархан эрхийг нь үр хүүхэд нь залгамжилна гэвэл бүр ч оновчтой болох биз.
tiim blguidee yag zuv bichij, bur gaihaad bsin, neg l ih erh darhtai burhan hun yum uu, erh zorchigdson bol tsag hugatsaa l haruulna sh de hudlaa mayglaad l argaa barchihsan orovdmoor bolchihson bur ineed hurgeed bga shuu...
ИНЭЭДТЭЙ ЮМАА,ШҮҮХИЙН БИЗ ДААСАН БАЙДАЛ ГЭНЭ ШҮҮ,ЭНЭ ШҮҮХ ЧИНЬ БИЕ ДААХАА БАЙГААД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ,АЛЬ НЭГ НАМ АЛВ НЭГ ЕГӨНХИЙЛӨГЧИЙН ХАРААТ БАЙДАЛ БАЙДАГ ГЭДГИЙГ БИД БҮХЭН МЭДНЭ ШҮҮ ДЭЭ,ТЭГЭЭД ИРГЭДЭД ЯМАР НЭГЭН МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГГҮЙ ХЭЛГҮЙ ДҮЛИЙ АЛБАН БАЙГУУЛАГУУДЫН НЭГЭН ШҮҮ ДЭЭ
Хөөрхий Шинэбаяр хоолойн сөөгөөд дуугарч чадахгүй болохоороо бачимдаад салаавч гаргахад 1 жилиин тэнсэн харгалзах ял өгчихдөг,гэтэл Энхбаяр гуай ТВ-гээр юу юу гэж байлаа,салаавч гаргах зайл гэж хараах,тэр муу гөлөгөө дуудаарай гэх зэргээр төрийн албан хаагчдыг баримт нотолгоотойгоор их олон удаа заналхийлж,үг хэлээр доромжилж дайрч давшилж байсандаа,бас болоогүйээ авилгын загалмайлсан эцэг гэдгээ мэдэхгүй гэмгүй нэгэн шиг царайлаад л.Дээр нь олон жирийн эхчүүдийн тархи толгойг нь угааж өлсгөлөн зарлуулж шүүхийн хараат байдалд хууль бусаар нөлөөлөөд л..
ichdeggvvvn bh da ene gar
herev uneheer l aguu udirdagch yum bol yagaad iim utgagyu zan avir gargaad bgaa yum be. hiij bgaa yuldel,helj bgaa ug,tuunii toloo yavj bgaa humuusiig ni har l daa.yamar ch teneg hun haraad oilgomjtoi bgaa yumiig.odoo zalhaj bna ene humuusees.
TV9 -iiguzeheer enhbayariig l yarikh yum. delhiin udirdagch ch geh shig. haawal taarna.
Yamar unen yum bichee ve, yag tegej bodoj baisiin. Busad xumuus xuleej baixad ene xun yaagaad iim yum be. TV9-iig ch uzex durgui bolson suuliin uyd. Neg xunii umnuus yaridag , xet uls turjsun tv gej bodoj baina
Шүүх засаглал хараат бусаар ажиллах ёстой. Иймээс зөвхөн хуулийн дагуу, баримтад тулгуурлан тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтоодог. Сүүлийн үед хараат бус засаглалд халдах гэсэн оролдлого чамгүй их гарах болж. Шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд гацаа үүсгэх, нийтийг хамарсан жагсаал хийх, хэн нэгний эрх ашгийн үүднээс өлсгөлөн зарлах гэх мэтээр эсэргүүцэн тэмцэж байна. Өвөрхангайн тойрогт үүссэн маргааныг шүүх буруу шийдвэрлэсэн гэж МАН-ынхан гоморхож, “Сүх” жанжны талбайд жагсаал хийснээр шүүхийн бие даасан байдалд халдах гэсэн нь оролдлого байсан . Төрд заларсан МАН-ын гишүүд үүнээс үүдэлтэйгээр парламентын нэг өдрийн ажлыг тасалдуулсан. Өөрөөр хэлбэл, шийдвэрээ эргэн харж, манай талд ашигтайгаар шийд хэмээн тулгасан юм. Энэ мэтээр шүүх рүү шууд халдах оролдлого хийсээр. Өнөөдөр ч ийм зүйл үүсчихээд байна. МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ямар ч үнэ цэнээр хамаагүй суллуулахаар тэмцээд эхэлчихлээ. Тэр хүнийг ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүй байхад нь ял зэм хүртээсэн юм байх. Зөв зүгээр сууж байхад нь л шүүх танхимд дуудан авчраад хилс хэрэг тулган Монгол Улсын нэрийн өмнөөс хэмээн цоллож ял өгчихсөн гэж яриад байгаа. Түүнийг юу ч хийсэн бай өршөөж, эвийлэн эрхлүүлэх ёстой гэсэн зарчмаар хандах. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшин төрийн түшээ болсон эрхмүүд даргаа аврах гэж тун их тэмцэх болсон. Бүр Н.Энхбаярыг суллах хуулийн төсөл ч санаачилсан удаатай. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “наамбарваан”-ыгаа шоронгоос гарган авч болно хэмээн сэтгэсэн хэрэг. Гэвч уг хуулийн төслийг нь бүтцийн байгууллагын хуралдаанаар хэлэлцэх үед унагасан юм. Харин тэдний дараагийн алхам тэмцлийн хурц хэлбэр болж байна.
Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг бурханчлан тахин шүтэх эмэгтэйчүүд амь биеэ үл хайрлан өлсч эхэллээ. МАХН-ын даргыг суллахгүй, эрчимт эмчилгээнд хамруулж, амьд явах эрхийг нь хангахгүй бол өслгөлөнгөө зогсоохгүй нь. АН-ын даргад хандан дээрх үгийг өлсгөлөн зарлаж буй долоон эх илгээсэн байна. Хэрэв иймэрхүү маягаар шүүхийн шийдвэрийг өөрчлүүлээд байвал буруу зөвийг дэнслэн, шүүн таслах ажиллагаа явуулах шаардлага байна уу. Алдаатай үйлдлийнхээ төлөө гэм буруугаа хүлээх ёстой байтал бусдаар өмгөөлүүлэн, эрх чөлөөтэй болохоор зүтгэх нь шударга биш байлтай.
Н.Энхбаяраас бусад нь буруутай үйлдлийнхээ горыг амсан нийгмээс тусгаарлагдан яваа. Энэ хүн л хууль үйлдэлдээ хариуцлага тооцуулах ёсгүй мэтээр ярьж байгаа нь зүйд нийцэхгүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалт бий. Тэгвэл уг заалтад өөрчлөлт оруулан Н.Энхбаяраас бусад нь хуулийн өмнө тэгш эрхтэй гэх нь оновчтой мэт. Цаашид түүний энэхүү дархан эрхийг нь үр хүүхэд нь залгамжилна гэвэл бүр ч оновчтой болох биз.
Э.Мөнгөн
0 Сэтгэгдэл
2013.01.20
2013.01.16
2013.01.16
2013.01.16
2013.01.16
2013.01.15
2013.01.15
























