Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
МАН хүмүүсийг энэрдэг болж байна уу даа
Энхбаярынхаа араас шоронд орох дур нь хүрээд байгаа юм байлгүй дээ
Үгүй мөн сонин юм аа, МАН-ынхан хэзээ л ингэж жагсаал цуглаан, өлсгөлөн зарласан хүмүүсийг хайрлаж байлаа даа. Бороохойдоод тараадаг байсан биш бил үү.
Энхтүвшингийн жүжиг ч нэг их олигтой болоогүй дээ, шал хуурамч харагдаад байна билээ. Н.Энхбаяр МАН-ын булайг дэлгээд өгөөсэй.
Намбарын Энхбаярыг хэлмэгдүүлхээ зогсоо хэмээн өлсгөлөн зарлаад байгаа “Алдарт эх”-ийн одонт эхчүүдийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн амралтын өдрөөр эргэж очиж байна. Ард иргэдийн тэмцэл, эсэргүүцэлийг үл тоомсорлон, гүн харанхуй шөнөөр хүн амьтан амарсан хойно цэрэг цагдаагийн хүчээр хүч хэрэглэн тарааж сурсан, үйлдсэн гэм нүглээ хэзээ ч хүлээж сураагүй угаасаа коммунист угшилтай энэ нам хэзээ ингэж шинэчлэгдэж хүмүүсийн төлөө санаа тавьдаг болов хэмээн хүмүүс гайхаж байна.
Эндээс хэд хэдэн зүйл үнэртэж байна.

Н.Энхбаяртаа хайртайгаа харуулж, хаяагаа манах
Н.Энхбаярыг өмгөөлөн тэмцэж, өлсч байгаа гэсэн хүмүүсийг МАН-ын дарга нар энэрэн хайрлаж, эргэж очсоноороо МАН хуучин удирдагч байсан Н.Энхбаяртаа хайртай хэвээр, үзэл бодол нэг шүү гэдгээ харууллаа. Зориуд Н.Энхбаярын ТВ-9 телевиз, бусад хэвлэлийнхнийг дагуулан очиж, намын дарга Ө.Энхтүвшин нь хоолой зангируулан байгаа нь үүнийг Энхбаяр дарга хараасай гэсэн жүжиг байлаа. Чухамдаа МАН-ын бүхий л эрх мэдэлтэн, эвэртэй туурайтан Н.Энхбаяр гэдэг хүний нэр нөлөө, далавч, далбаан дор хоолтойгоо залгасан, нөгөө талаар буруу үйлдлийнх нь хамсаатан болохоор ингэж байхгүй бол юмыг яаж мэдэх вэ хэмээн хаяагаа манаж буй нь энэ. Тэдний бухий л булай булхайг Н.Энхбаяр мэдэж байгаа шүү дээ нээрээ, хэлчих ч юм бил үү.
Улсын хөрөнгө завшсан нь зөв
Энэ үйлдлээрээ МАН-ын удирдлага “өнөөгийн төр Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гээд байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулж байна. Ингэхээр Н.Энхбаяр гэдэг хүний үйлдсэн хэргийг үйлдээгүй, энэ хүн буруугүй, харин ч хилсээр хэрэг тулгалаа, шүүх буруу шийдсэн гэж харж байна гэж болох. Өөрөөр хэлбэл улсын хөрөнгийг зувчуулж, завшсан нь зөв гэж МАН харж байгаа юм байна.
Гэхдээ андуураагүй бол Н.Энхбаярыг төр, засгийн эрхийг МАН барьж байх үед буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 16-нд баривчилсан санагдаад байх юм.
Оноо авах матрын нулимс
Ялан дийлж, мандан бадарч байх үедээ хүч түрж, эгэл олныг сонсох нь бүү хэл нухчин дарж нулимсан дээгүүр нь гишгилж явсан энэ намынхан одоо ялагдаж суудал зэрэг дэв доошлоод ирэхээрээ “тураг ядрахаараа уулаа” гэгчээр олон түмэндээ ойртож өөрсдөө нулимс дуслуулдаг болж байгаа юм байна. Гэхдээ энэ нь чин сэтгэлээсээ гэхээсээ олон түмнээс оноо авч алдагдсан нэр төрөө сэргээх гэсэн оролдлого гэдэг нь Ө.Энхтүвшингийн хуурамч дүр, хуурай нулимснаас харагдаж байна. 1990-ээд онд энэ намын дарангуйлал, харалган бодлогыг эсэргүүцсэн өлсгөлөн, жагсаал цуглаан болж байхад МАН /хуучны МАХН/-ын удирдлага юу хийж байсан билээ.
Харин ч “Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн” зохион байгуулж өөрсдийнхөө эрх мэдэл, буруу бодлогыг хаацайлах гэж эгэл хүмүүсийг золионд гаргаж байсныг хүмүүс мартаагүй байгаа. Шөнө дөлөөр цэрэг цагдаа дайчлан гэрийг нь нурааж, хүмүүсийг дөрвөн мөчнөөс нь барин машины тэвшин дээр шидэж байсан нь хэвлэлийн хуудсан дээр байж л байгаа. Үүнийг МАН-ынхан мартчихсан байгаа бол хүмүүс мартаагүй байгаа л даа.
Дахиад л эрх мэдэл үнэртээд байгаа бололтой
МАН, МАХН-тай нэгдэх нь гэсэн шивнээ яриа нэг бус удаа тарсан. МАН-ын удирдагчид ч үүнийг үгүйсгээгүй, “Уг нь нэг л нам шүү дээ” гэсэн төдий хариу өгдөг. Чухамдаа өнөөдөр Н.Энхбаярын асуудлаас бусдаар МАН-аас илүү нэр хүндтэй байгаа МАХН-ыг өөртөө татаж чадвал МАН-ынханд Засгийн эрхийн суудал тун ойрхон харагдаж байгаа. Угаасаа албан тушаал, авлигагүйгээр амьдарч чадахаа больсон энэ хүмүүс нэгд АН олонхитой УИХ-ын ажлыг хийлгэхгүй чагтлаад байх бүр их тэнхээтэй болно гэж бодож байгаа. Нөгөө талаар МАХН руу алдсан олон гишүүдээ буцаан авч дараагийн сонгуульд “эв нэгдэлтэй”-гээр орон ялж мөнгө идэх суудалдаа эргэн очно гэж найдаж байна.
Түүнээс биш одоо МАН парламентад МАХН-ыг өөртөө татаад ч, бие даагчдыг мөнгөөр хөлслөөд ч олонхи болж чадахгүй л дээ.
Юутай ч МАН-ын дарга Ө.Энхтүвшин хоригдол Н.Энхбаярыг өмгөөлөн өлсгөлөн зарлаад байгаа эхчүүдийг эргэж очиж, энэрэн хайрлав. Монголын уран сайхны “Үер” кинонд “Михаилд нэг бодол бий” гэдэг шиг түүнд, энэ намынханд нэг бодол бий нь мэдээж. Яах л гээд байгаа бол доо.

0 Сэтгэгдэл
Bi
Tanai ASSA sait Elbegdorjiin sait yumuu haashaa yum, doligonuur gulug ve. Yag uneniig helehed Enhbayariig shorond hiisen n Elbegdorj Dorligjav 2- iin ursuldugchgui boloh gej hiisen ajillagaa shuu dee.
2013.01.19
2013.01.15
2013.01.15
2013.01.15