Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Кабелийн телевизүүдэд сануулга өгчээ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн телевизүүдэд хийсэн шалгалтын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа кабелийн 42 сувагт шалгалт хийжээ. Үүнээс 21 суваг нь тус хорооноос гаргасан стандартыг мөрдөхгүй, шаардлага хангаж ажиллахгүй байна гэсэн дүн гарчээ. Эдгээр 21 телевизэд зөрчлөө арилгах 45 хоног буюу энэ оны гуравдугаар сарын 1-н хүртэл хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ. Тус газраас цаашид кабелийн бүх сувгууд болоод өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд шалгалт хийнэ гэдгээ мэдэгдээд үзэгчээ хүндэлж, хуулиа дээдэлж стандарт хангаж ажиллахыг уриаллаа. Харилцаа холбооны зохицуулах хороо телевизүүдийн нэвтрүүлэгт бүтэн жилийн хугацаанд мониторинг хийж, үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнтэй харьцуулан зарим сувгуудад ийн анхааруулга өгч байгаа юм байна. Тус хорооноос гаргасан стандартыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл авах үед болон үйл ажиллагаа эрхэлж байгаа телевизүүдийн удирдлагуудад удаа дараа анхааруулж сануулга өгч, стандарт биелүүлж ажиллах шаардлага тавьж ирсэн гэдгээ тус хорооны удирдлагууд мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
ТВ
тэгэх цаг аль хэдийнээ болсон. Шаардлагаа өндөр болго. Одоо бараг цэвэрлэгч хүн ТВ байгуулж байна шүү дээ.
2013.01.15