Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
“TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Орхон голын боомтыг 3.5 сая ам.доллараар барина
Манай улсад байгалийн усны нөөцийг хуримтлуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Томоохон голууд дээр бороо, цас, үеийн усыг цуглуулаад бага, дунд, том хэмжээний усан сангуудыг байгуулж, үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйд ашиглах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой.
Эдийн засаг

Экспортын нүүрсний үнэ буурах нь
Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хугацаанд Хятадын ДНБ-ий өсөлт 7.7 хувь байсан тухай тус улсын статистикийн товчоо мэдээлэв. Гэтэл шинжээч нар энэ үзүүлэлтийг найман хувь байна гэж тооцоолсон байсан юм. Ингэснээр өмнөх улирлын үзүүлэлтээс 1.9 хувиар өснө гэсэн тооцоо батлагдсангүй, ердөө 1.6 хувиар нэмэгдэх болжээ. Түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн.
Эдийн засаг

Шатахууны үнэ буурах уу
Манайд хойд хөрш газрын тос, түүний бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэлээд ээдрээтэй аргаар тооцон гаргадаг. Эхлээд газрын тосны төлөвлөж байсан болон дэлхийн зах зээл дээрх бодит үнэ гэх мэт олон үзүүлэлтийг авч, хоорондын зөрөөний 60 хувийг нь газрын тосны татвар болгон ногдуулдаг. Дараа нь, энэ татварынхаа 66 хувиар экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүн буюу солярка, керосин зэрэгт,
Эдийн засаг

Валютын нөөц буюу эдийн засгийн амь тариа
Улсын валютын нөөц бол нийт ард түмний баялаг. Өнөөдөр гадаад валютын нөөцгүй орон гэж байдаггүй. Харин энэ нөөцөө хэрхэн бүрдүүлэх, ямар зардлаар яаж хадгалах вэ гэдгээ л сайн тооцох учиртай. Өмнө нь, улс орнууд валютын нөөц бүрдүүлэхдээ богино хугацаатай гадаад өрийг 100 хувь төлөх, импортын гурван сарын хэрэгцээг бүрэн санхүүжүүлэх, эдийн засагтаа байгаа нийт мөнгөний 20 хувьтай тэнцэж байх гэсэн харьцааг чухалчилж үздэг байжээ.
Эдийн засаг

Малчдад туслах тусламжийн цуваа хөдөллөө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Малчиддаа туслъя” аяны хүрээнд хаваржилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах тусламжийн хоёр дахь цуваа өнөөдөр 11 цагт 22 товчооны цаанаас хөдөллөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрээд байгаа гэж ҮХААЯ-наас мэдээллэж байгаа юм.
Эдийн засаг

Я.САНЖМЯТАВ: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 192 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж, тогтоолд талууд гарын үсэг зуржээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар энэ талаар мэдээлэл хийсэн юм.Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас дараахь зүйлийг тодрууллаа.
Эдийн засаг

Агаарын шинэ хөлөг авна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын хөлгийн санхүүжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. БОИНГ компаниас эхний ээлжинд худалдан авах Б767-300ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэхээр тогтжээ.
Эдийн засаг

Тов оврийн автобусаныг татвараас чөлөөлнө
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын парк хуучирсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө ихтэй байна. Зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагатай байгаа.
Эдийн засаг

Үйлдвэрлэлийн салбарт зээлийн дэмжлэг үзүүлнэ
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үйлдвэрлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөр болгон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 27.7 сая ам.доллар хүртэл,
Эдийн засаг

Үндэсний компаниуд нэгдэж орон сууцны хороолол барьж эхэллээ
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил эхэллээ.
Эдийн засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөг болгов
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож нэг цагийн ажлын хөлсийг 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ тухай өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар, Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Д.Амгаланбаатар нар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
Эдийн засаг

Барилгын салбарын нааштай өнгө
Хавар болж бүтээн байгуулалтын их ажил эхэллээ. Гэвч орон сууцны үнэ жилээс жилд тэнгэрт хадаж, цалингаас цалингийн хооронд амьдардаг бидний хувьд байртай болох мөрөөдөл алсран одсоор. Иймээс Барилга хот байгуулалтын яамнаас энэ жил 17 хороолол шинээр барьж, тэдгээрийн дэд бүтцэд 200 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Эдийн засаг

Үнсгэлжингийн дүрд хувирсан эмгэн шуламд Монголын Засгийн газар молигодуулав
Монгол Улс Оюутолгойгоос ашиг хүртэх эсэх нь улам л бүдгэрсээр байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашигтай, ашиггүй гэж УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр телевизээр маргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч.
Эдийн засаг

Б.ЦОЛМОНБАЯР: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН
Автобусны үйлчилгээ муу, удаан зэргээс болж автобусаар зорчдог хүнгүй болж байсан үе саяхан. Харин өнгөрсөн жилээс энэ салбарт бага багаар өөрчлөлт гарч, автобус шиг хурдан, хямдхан унаа байхгүй болсон билээ. Гэхдээ энэ бол хангалтгүй. Цаашид энэ салбарт ямар ажлууд хийгдэх гэж байгаа талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяртай ярилцлаа.
Эдийн засаг

Ц.БАЯРСАЙХАН: 100 МЯНГАН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД ХОХИРОХГҮЙ
Жилийн зургаан хувийн хүүтэй зээл бүхий “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т зээлд хамрагдсан иргэд хохирлоо хэмээж байгаа. Уг зээлд хамрагдахаар 3184 иргэн бүртгэгджээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хүсэлтээ өгсөн иргэд хохирч үлдэхгүй, асуудлыг шийднэ. Тухайн үед барилга барьж байсан компаниудад төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлээгүй.
Эдийн засаг

Энэ жил 393.5 мянган га-д тариалалт хийнэ
Өвөл шувтарч, хаврын ажил хаяанд ирлээ. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд нийт 393.5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Төрлөөр нь авч үзвэл 324.7 мянган га талбайд үр тариа тариалах гэнэ. Үүнээс 313.7 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га-д хүнсний ногоо,
Эдийн засаг



























