Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын чуулганд оролцоно
Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-нд Швейцарын Давос хотноо болно. 54 дэх удаагийн чуулганыг “Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулна. Энэхүү чуулган Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Улс төр

Д.Дэлгэрсайхан: Түр оршин суугаа хаягаараа санал өгөх боломжгүй
Монгол Улсын иргэн дөнгөж төрмөгц регистрийн дугаарыг эмнэлэг дээр нь олгодог. Ингэснээрээ Монгол Улсынхаа иргэний бүртгэлд бүртгэлтэй иргэн болдог юм. Тэгэхээр бид Монгол Улсад бүртгэлтэй байгаа нийт иргэдийн мэдээллийн сангаасаа сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлддэг учраас энд ямар нэгэн байдлаар сонгогчдын нэрсийг бүрэн бүтэн гаргаж чадах, чадахгүй тухай асуудал яригдах, сонгогчийн нэрс орхигдох ийм асуудал бол гарахгүй гэсэн үг.
Улс төр

ЦЕГ: Б.Ганхуягийн шээснээс хүнцэл илрээгүй гэв
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Улс төр

16 настай охиныг зуучилсан болон худалдаж авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд 2023 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Улс төр

Ерөнхийлөгчийн мэндчилгээг эсэргүүцсэн иргэдийг шалгаж байна
Он солигдох мөчид олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдлээ.
Улс төр

Ч.Хүрэлбаатар: 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар ирж буй 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Бид бүсчилсэн хөгжлийн талаар ярьдаг ч бодитой арга хэмжээ авч чаддаггүй. Нийт хүн амын 47 хувь нийслэлд 53 хувь нь орон нутагт байдаг. ДНБ-ий 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь орон нутагт байдаг. Тиймээс нэг газар төвлөрөхөөр утаа, хөрсний бохирдол, түгжрэл зэрэг асуудал гарч байгаа тул Монгол Улсын хөгжлийг түргэсгэхийн тулд бүсчилсэн хөгжлийг нэвтрүүлж, хэрэгжлүүлж, бодитой ажиллах шаардлагатай гэж Засгийн газар үзлээ" гэв.
Улс төр

Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгууллаа
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац гэсэн бүтэц байгуулах шийдвэр гаргалаа. Энэ бол Засгийн газар ипотекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас шилжүүлэн авахтай холбогдуулан хийж байгаа ажил. Одоогийн ипотекийн тогтолцооноос онцлог ялгаатай хэд хэдэн багц дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. "Миний анхны орон сууц" гэсэн залуучуудад зориулсан, төрийн албан хаагчид, орон нутгийн иргэд зориулсан гэх мэт дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
Улс төр

П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрээр "Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ.
Улс төр

Ц.Элбэгдорж: Хууль дүрэм нь хуучнаараа байвал хулгай даамжирна
УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Эхний шатны сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулж, жижиг “Тавантолгой”-н асуудлыг хэлэлцсэн бол хоёр дахь нь арванхоёрдугаар сарын 18-22-ны хооронд болсон. Хоёр дахь шатны нээлттэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, эрх бүхий байгууллагаас хийсэн хянан шалгалт зэрэг зургаан асуудлыг хэлэлцсэн билээ. Иргэдийн зүгээс нээлттэй сонсголыг үр дүн муутай боллоо хэмээн шүүмжилж буй агаад энэ талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа нүүр номоороо илэрхийлжээ.
Улс төр
































