Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

ТББХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаан 11 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Улс төр

“Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Улс төр

ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаар санал солилцож, дэмжлэг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өчигдөр (2019.10.14) уулзлаа.
Улс төр

Төв Азид хамгийн томд тооцогддог “Астана Опера”-гаар зочлов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй.
Улс төр

Авлига, ашиг сонирхолтой холбоотой мэдээллийг 110 утсаар хүлээн авна
Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.
Улс төр

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн жагсаалын талбайд боллоо.
Улс төр

Иргэд сайжруулсан түлшийг зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо.
Улс төр

ЭСЯ нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 27 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлснээр өндөрлөсөн.
Улс төр

У.Хүрэлсүх:Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна
Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэлж байна. Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Улс төр

Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг “Алтан гадас” одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлиг гаргаж:
Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКаУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын "Нурсултан Назарбаев" Олон улсын нисэх буудалд газардлаа.
Улс төр

МОНГОЛ УЛС "СААРАЛ ЖАГСААЛТ"-Д ОРОХ УУ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Улс төр

Х.Баттулга:Шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга
-Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ-
Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.
Улс төр

Угаар мэдрэгчид зарцуулах 6 тэрбумыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна
11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.
Улс төр






























