УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой
Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө
Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв
“Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ
Улс төр

“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сонсгол болно
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдэв дор сонсгол зохион байгуулах гэж байна.
Улс төр

Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Бригадын генерал Р.Чингис мэдэгдэл гаргасан байна.
Улс төр

Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.
Улс төр

О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон
Иймд 2025 оны 1-р сарын 9-ний өдөр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл СЗХ-ны жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийг тогтоол 2025 оны 1-р сарын -нөөс эхлэн хэрэгжих боломжгүй боллоо.
Улс төр

ЗГ: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Улс төр

П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг шүүх хүлээн авлаа
Тус мэдээлэлд прокурор, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй байсан учир сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамжийг хүчингүй болгосон хэмээн мэдээлсэн байна.
Улс төр

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.
Улс төр

БНСУ-ын цагдаагийн газар ерөнхийлөгчийг баривчлах тухай авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авсангүй
Өмнөд Солонгосын авилгатай тэмцэх газар өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтынхантай зөрчилдсөний улмаас бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн ерөнхийлөгчөө баривчлах ажиллагааг хойшлуулсан. Шүүхээс гаргасан баривчлах зөвшөөрлийн хугацаа даваа гарагт дуусгавар болох учир тус улсын авилгатай тэмцэх газар ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг зохион байгуулахыг цагдаагийн газраас хүссэн албан бичгийг ням гарагийн орой явуулсан байна
Улс төр

Энэ онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хурлаар 2025 оны ажлын стратеги төлөвлөгөө, хийх ажлын зураглалыг хэлэлцжээ. Мөн төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийх юм байна.
Улс төр


































