Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Сонгинохайрхан дүүргийн 50 өрхөд тусламж үзүүллээ
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ.
Тусламжийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хамт олон халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгчээ.
Нийгэм

Зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
Нийгэм

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө.
Нийгэм

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ
Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм.
Нийгэм

АЛБА ХААГЧИД 426 БАЙРШИЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэнтэй холбогдуулан хүн ам олноор цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудын 426 байршилд Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналтын 800 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Нийгэм

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ
Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211233 удаа уншуулсан байна. Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь хоёр талт эрсдэлээс хамгаална.
Нийгэм

ТОВЧООДООР НЭВТЭРСЭН 6946 ХҮНЭЭС СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 6946 хүн нэвтэрчээ.
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Нийгэм

НИЙСЛЭЛД 2337 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Нийгэм

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 1 дүгээр байрны 1,3 дугаар орцыг түр хамгаалалтад авчээ
Эерэг тохиолдолд илэрсэн Баямонгол хорооллын иргэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 1 дүгээр байрны 1,3 дугаар орцонд амьдрах оршин суугчын гэрээр зочилсон тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Гаалийн 1-р байрны 1,3 дугаар орцыг түр хамгаалалтад авсан байна.
Нийгэм

Д.Галсансүхэд холбогдох хэргийг 02 дугаар сарын 01-нийг хүртэл хойшлууллаа
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй,
Нийгэм

БЗД-ийн 17 дугаар хороонд халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор БЗД-ийн 17 хороо түр хугацаанд ажиллахгүй байгаа тул тус хорооны иргэд ойролцоох хороод болох 9,19,16-р хороогоор үйлчлүүлэх ёстой болсон байна.
Харин ”Иргэний цахим үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт хийлгэх иргэд БЗД 24-р хороонд /газарчин дээд сургууль руу явах замд байдаг/ очиж бүртгэлээ хийлгэх аж.
Нийгэм

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг 3 хоногийн дотор ачиж дуусгана
Баянзүрх дүүргийн НҮГ-ын ажилтнаас коронавирусын эерэг тохиолдол илэрсэн учраас дүүргийн НҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.
Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар болжээ.
Нийгэм

Товчоодоор хот руу 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч нэвтэрсэн байна
Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна. Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.
Нийгэм

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.
Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.
Нийгэм





























