Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Сүүлийн үед иргэд найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарч голын мөсөн дээгүүр гулгах, автомашинаар дрифт хийх тохиолдол их гарч байна. Гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байгааг анхааруулж байна. Иймд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдлээ
Нийслэлд өнөөдөр /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газраас “Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм” гэв.
Нийгэм

ТАНИЛЦ: Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэл
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд ирэх 7 хоногоос зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр боллоо. Үүнд, цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.
Нийгэм

БАЯНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛЛАА
Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулаад байна.
Нийгэм

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгалаа
БГД-ийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавируст “Ковид-19” халдвар илэрч, нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан. Тэгвэл өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгалаа.
Нийгэм

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ
Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна.
Нийгэм

Авто тээврийн товчоодоор нэвтэрсэн 8155 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1553 тээврийн хэрэгслээр 3486 зорчигч хот руу нэвтэрч, 2338 тээврийн хэрэгслээр 4669 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

Дарханы "Номын сан"-гууд маргаашаас ажиллаж эхэлнэ
УОК-оос Дархан-Уул аймгийг "Ногоон бүс" болгон зарласантай уялдуулан АОК дараах шийдвэрүүд гаргалаа.
Үүнд:
-Дархан хотоос гарах хүсэлтээ бүртгүүлсэн 784 иргэнийг шинжилгээгүйгээр асуумжаар УБ хот болон бусад аймаг хот руу гаргах ажил өнөөдөр явагдаж байна.
Нийгэм

Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм.
Нийгэм

Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.
Нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсооно
Өнөөдөр буюу 2021 оны Нэгдүгээр сарын 13-нд Нийслэлийн ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан МҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын мэргэжилтэн Д.Баттөгөлдөр нар Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Гантулгын хүсэлтээр Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай танилцлаа.
Нийгэм

ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 67.1 САЯ МАЛ ТООЛОГДЛОО
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Нийгэм

АВТО ТЭЭВРИЙН ТОВЧООДООР 24 ЦАГИЙН ХУГАЦААНД 6088 ХҮН НЭВТЭРЧЭЭ
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Өнөөдөр өглөөний 05:32 минутаас эхлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд 4.6-6.5 магнитудын, Улаанбаатар хотод 4-6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Нийгэм






























