Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байна
Өнөөдрийн /2021.02.02/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 59807 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 14 байршилд 16 байцаагч, 165 шалгагч ажиллаж байна.
Нийгэм

Зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө
Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчил зарим худалдааны төвд илэрсэн байна.
Нийгэм

Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулж байна. Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.
Нийгэм

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР ХАНГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 234 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 25-31-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 234 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний 152 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.
Нийгэм

ТОВЧООДООР 8483 ХҮН НЭВТЭРЧ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.
Нийгэм

4387 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 4387 хүн хамрагдсан байна.
Халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 79 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Нийгэм

“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд 4000 өрхөд хүнсний багц хүрлээ
Короновируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд дэмждэг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг аяныг хувийн хэвшлүүд дэмжсээр байна.
Нийгэм

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал солилцлоо
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.
Нийгэм

Ирэх сард агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-ны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар тус хороотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, түүний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа, чиглэл, боломжийн талаар харилцан санал солилцов.
Нийгэм

СӨХ-ийн 4 ажилтнаас эерэг тохиолдол бүртгэгдсэн тул "X апартмент 1" байрыг хамгаалалтад авлаа
2021 оны 1-р сарын 24-ний өдөр батлагдсан тохиолдол "X апартмент 1" байрнаас бүртгэгдсэн.
Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа.
Нийгэм

5474 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаандалбан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрч, 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

740 өрхөд хүмүүнлэгийн тусламжийг хүргэнэ
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх хоёрдахь ээлжийн тусламжийн цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.
Нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Нийгэм

Халдвартай нь батлагдсан 2 иргэнийг автобусанд цуг зорчсон иргэдтэй нь хамт тусгай үүргийн онгоцоор хот руу авчирна
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас Ховд аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж 2021.01.26-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар очсон иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн бөгөөд нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна.
Нийгэм




























