Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг 3 хоногийн дотор ачиж дуусгана

Баянзүрх дүүргийн НҮГ-ын ажилтнаас коронавирусын эерэг тохиолдол илэрсэн учраас дүүргийн НҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.

Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар болжээ.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг ачиж дуусгалаа. Цаашид 3 хоногийн дотор бусад бүх хороодын нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогыг ачиж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хогны асуудал дээр онцгой ач холбогдол өгч ажиллахаа хэллээ. Түүнчлэн ирэх 3 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн хоггүй болгоно гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
гөлөг бөхийг огцоруулаачээ
Хамгийн их уншсан