Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ
Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.
Нийгэм

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ НОГООН ТЕХНОЛОГИ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА ХОЁР ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ
2013 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ард иргэдийн ногоон технологийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдолыг ойлгуулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Нийгэм

Ж.Батбаясгалан:Иргэдээс бэлэн мөнгө авч зорчуулдаг байдлыг зогсоох хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын “В” хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Нийгэм

Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу өнөөдөр оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841 : 2020 стандартын сургалтыг хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.
Нийгэм

Аврагчид 96 удаагийн шүхрийн буулт хийлээ
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа.
Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 16 алба хаагч хамрагдсан юм.
Нийгэм

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар тунхагласан. Манай улс өдгөө 28 дахь жилдээ ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүлж байна.
Нийгэм

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Нийгэм

Малдаа яваад сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 09 дүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийгэм

АНХААРУУЛГА:Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Нийгэм

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Нийгэм

“Бүүк игнайт ток” арга хэмжээг зохион байгууллаа
Шинэ номын зохиолчид болон шилдэг номын орчуулагчдын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бүүк игнайт ток” буюу илтгэгчид 20 зураг сонгож, тус бүрийг нь 20 секундэд багтаан тайлбарладаг арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Номын соёлт ертөнц ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Нийгэм

Цаасанд боогдсон иргэдийн амь насыг авран хамгаалсан алба хаагчдад талархал илэрхийлжээ
Энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо” д аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгасан.
Нийгэм

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Засгийн газрын төрийн департменттэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар гарын үсэг зурсан юм.
Нийгэм

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ
Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудад энэ сарын 28-аас 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллана.
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, УЦУОСМХ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.
Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас
Нийгэм

“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт боллоо
Ногоон эрчим хүчний ашиглалтын тухай иргэдийн мэдлэг, ухамсарт оролцоог нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлүүдийн судалгаа, хөгжүүлэлтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн болон “Грин Солар Энержи” ХХК-тай хамтран 2020.09.25-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг зохион байгууллаа.
Нийгэм

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг боломж бүрдэх аж.
Нийгэм




























