Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Гэр хорооллын айл өрхөд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм.
Нийгэм

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.
Нийгэм

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн.
Нийгэм

Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө.
Нийгэм

ВЬЕТНАМ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУРШЛАГААС СУДАЛНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Нийгэм

ТЭЭВЭРЧИД “ӨВӨЛД БЭЛЭН” БАЙНА
Автотээврийн үндэсний төвөөс иргэд, зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, техникийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор улс, хот хоорондын нийтийн зорчигч болон улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг шалгажээ.
Нийгэм

Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна
Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум”-ыг зохион байгууллаа.
Нийгэм

З.МЭНДСАЙХАН: ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР СУДАЛГААНД СУУРИЛДАГ БАЙХ ЁСТОЙ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзав.
Нийгэм

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ ИРГЭДЭД ХҮЧТЭЙ МЭДРЭГДСЭН БАЙНА
09 дүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.
Нийгэм

“АЗЫН” ДУГААРУУДЫГ ШУУРХАЙ АЛБА, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАШИНУУДАД ОЛГОНО
Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Нийгэм

БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Нийгэм

Хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов
Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Удирдах ажилтны хамтын ажиллагааны уулзалт”-ыг зохион байгууллаа.
Талууд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцэн цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж 2021-2025 онд хамтран ажиллах “Санамж бичиг”- ийг байгуулсан юм.
Нийгэм

С.Доржсүрэн:Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон багтдаг
Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Сандуйжавын Доржсүрэн гуай өдгөө 82 насыг зооглож байгаа буурай. Хүүхэд ахуй насандаа Баянзүрх хайрханыхаа бэлд мал хариулж, тоглож өссөн тэрээр 9 хүүхэдтэй айлын бага хүү. Ухаан орсон цагаасаа байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, зөв зүйтэй харьцах монгол ухааныг эцэг, эхээсээ өвлөж, амьдралынхаа гол зарчим болгон ирснээ бидэнд хуучилсан юм.
Нийгэм

Хамтран ажиллах гурван талт Санамж бичиг байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Диф спортын хороо, Монголын Тусгай олимпын хороо, Монголын Паралимпийн хороотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон болон бусад холбогдох олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийтэд, нийгэмд таниулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дээрх хамтран ажиллах гурван талт Санамж бичгийг байгуулж байна.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаанаа 42 удаа хуралдуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна.
Нийгэм

Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ.
Нийгэм



























