Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

“МИАТ” компани Ухань хот руу нислэг үйлдэхэд бэлэн байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай шийдвэр гаргасны дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн В737-800 агаарын хөлөг тус хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхэд бэлэн болсон байна.
Нийгэм

Коронавирусээр өвчилсөн Монгол иргэн Гуанжугаас Австрали руу явжээ
Австрали улсад очсон Монгол Улсын иргэн шинэ корона вирусийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тухайн иргэнийг Монголоос шууд очсон мэтээр ташаа мэдээлэл багагүй дэгдээд байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЭМЯ-наас тайлбар ирүүллээ.
Нийгэм

Хилээр орж ирэх иргэдэд тандалт, судалгаа хийх ажлыг эрчимжүүлнэ
Монгол Улсын шадар сайдын 2017 оны 08-р тушаалаар баталсан "Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам"-ын дагуу ЭМЯ-ны удирдах бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа.
Нийгэм

Кино театр, номын сан зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ.
Нийгэм

ОРОС 14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, СУРАГЧДЫГ ТАРААЖЭЭ
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Нийгэм

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ
Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын хуралдаан, Улсын Онцгой комиссын хуралдаанаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагад дараах мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нийгэм

“Хоггүй шинэлцгээе” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон.
Нийгэм

Хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа.
Нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Нийгэм

Ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй
Ирэх сарын 1-нээс дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.
Нийгэм































