Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

“Өвлийн хотуудын бага хурал”-д нийслэл төлөөлөл оролцлоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал”-д оролцоод ирлээ.
Нийгэм

Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлэл хийв.
Нийгэм

Хог хаягдал цэвэрлэх, устгах, булшлах журмыг НИТХ-ын XXXI хуралдаанаар хэлэлцэхээр болов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай”, “Нийслэлйн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааныг товлох тухай” зэрэг есөн асуудал хэлэлцэж байна.
Нийгэм

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Нийгэм

БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД ГАЗАР АШИГЛАЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД:
Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүргийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 35.3.2, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дэх заалтыг зөрчсөн дараах иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах тухай захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдэж байна.
Нийгэм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийгэм

БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын даргыг хүлээн авч уулзав
Манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын дарга Ким Сангюн тэргүүтэй төлөөлөгчдийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх асуудлын талаар санал бодлоо харилцан солилцов.
Нийгэм

405 кг гахайн махыг нууцаар оруулахаар завджээ
Энэ сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
Нийгэм


































