Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа

 

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.

Олон нийтийг соён гэгээрүүлэх, улс оронд болон дэлхий дахинд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг үзэгчдэд тэнцвэртэй хүргэх үүрэг хүлээдэг МҮОНРТ сүүлийн гурван жилийн хугацаанд олон шинэчлэл хийсэн хэмээн Үндэсний зөвлөлийн гишүүд дүгнэв.

Тухайлбал, Байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарсан гэдгийг тодотгосон юм. МҮОНРТ сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг сургалтад хамруулж, боловсон хүчнээ чадавхжуулахад анхаарсан. Мөн техникийн шинэчлэлийг эрчимтэй хийсний үр дүнд олон нийтэд чанартай, агуулга сайтай нийтлэл, нэвтрүүлэг хүргэх боломжийг бүрдүүлсэн зэрэг олон ажил хийж, хэрэгжүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан