А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

Сангийн сайд буруу ташаа мэдээлэл өгч улстөржсөн өнцгөөр яриад байна
Тус холбооны хуульч С.Баярмаа “ Монголын баяжуулах үйлдвэрийн нэгдсэн холбоо ТББ нь анх байгуулагдахаа ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор эрх ашгаа хамгаалах зорилгоор байгуулагдсан. 39 гишүүнтэй. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, ашигт малтмалын ордтой этгээдээс худалдаж авч баяжуулж боловсруулдаг үйлдвэрлэл эрхэлдэг 39 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм.
Нийгэм

“Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Уг зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, 14–ний өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм.
Нийгэм

Элчин сайд Масато Такаокаг Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе.
Нийгэм

Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Монгол Улс Юнеско-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг Нийслэлийн Засаг даргын ивээл дор хэвлүүллээ.
Нийгэм

Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2,3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон.
Нийгэм

Цэцийн дарга Д.Одбаярыг баривчлан байцаахаар боллоо
БНСУ-ын цагдаа нар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр хоёр дахь удаагаа байцааж байгаа тухай "The Korea Times" мэдээллээ. Индонезийн Бали арлаас өчигдөр өглөө 08.29 цагт онгоцны буудалд буусан Д.Одбаярыг Инчеоны цагдаагийн газарт байцаалт авахаар аваачсан юм. "Байцаалтын ажиллагаа өглөө 10.35 цагт эхэлсэн. Гомдол гаргасан бүх нэхэмжлэлийг бид шалгаж байна" хэмээн цагдаагийн ажилтан сэтгүүлчид ярьжээ. Гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан билээ.
Нийгэм

“Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармаг болно
Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах аж.
Нийгэм

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн яармаг болно
Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нийгэм

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК гурван стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна
"Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нийгэм

Өвлийн өвөө зун ч ирдэг
Цас хаялсан өвлийн үдэш, шинэ он гарах мөчид гацуур модныхоо дэргэд хүслээ шивнэн амандаа бувтнах бяцхан жаалуудын маань өхөөрдөм дүр төрх эцэг эхчүүд бидний хайрыг өөрийн эрхгүй татна. Тэд маань юу хүсэж мөрөөддөг бол гэж дотроо бодонгоо томчууд бид ч хүслээ шивнэн битүүхэндээ биелээсэй хэмээн догдлон суудаг. Бодит амьдрал дээр үлгэрт гардаг цаа буга хөтөлсөн өвлийн өвгөн айлуудаар зочилж хүмүүсийн хүссэн бэлгийг авчирдаггүй ч гэсэн бид үр хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүллийг мохоохгүйн төлөө, тэднийхээ хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө хичээдэг.
Нийгэм

ГХЯ:Нэг дипломатч нь өмнө нь ОХУ-ын Консулын газар ажиллаж байсан
Монголын хоёр дипломатч өнгөрсөн сард 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан талаарх мэдээлэл өчигдөр олныг цочроосон. БНТУ-ын дипломат дугаартай машинтай явсан тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэсэн байсан юм. Тэгвэл энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Нийгэм






























