А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

“БИ ИРЭЭДҮЙН ЭНТРЕПРЕНЕР” ҮЗЭСГЭЛЭН РҮҮ ХҮҮХДЭЭ ХӨТЛӨӨРЭЙ
Шинийг санаачлагч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн бизнесмэнүүдийн эхлэлийн цэгийг тодорхойлогч “Би ирээдүйн энтрепренер” арга хэмжээг Голомт банк нь 2018 онд Монгол улсад анх удаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байсан бол энэ жилийн 6 сарын 1-ний өдөр Шангри-Ла зочид буудлын Боллрүүмд дахин зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Түүнчлэн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Нийгэм

Эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гарлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3,3тн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар 4 ажлын хэсэг 5 байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна.
Нийгэм

“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” үргэлжилж байна
“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд НМХГ–ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран ТУС ДҮҮРГИЙН 27 дугаар хороонд эзэмшил газраа хэтрүүлэн хашаа татсан байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллалаа.
Нийгэм

“Намрын ногоон өдрүүд” Мишээл экспод болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Монголд фейсбүүкийн 1.7 сая хэрэглэгч бий
Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Энэхүү үйл ажиллагааны талаар Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ. Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй байна.
Нийгэм

Фэйсбүүкийн хуурамч хаягийг цэгцэлнэ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Нийгэм
































