Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэж байна.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, иргэдтэй шууд харилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахын зэрэгцээ нээлттэй ажлын байраа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан