Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Газын зурвасын дайн дэлхийг хямрал руу хөтөлнө
Ойрхи Дорнодын өмнөх дайнууд шиг, Израиль, Хамасын хоорондох зөрчилдөөн нь дэлхийн эдийн засгийг царцаах, цаашлаад олон улсыг татах юм бол уналтад оруулж магадгүй нь. Хамас бүлэглэлийн дайралт болон Газын зурваст хийж буй Израилийн агаарын цохилтын улмаас амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгад хүрээд байна. Үүний зэрэгцээ Ливан, Сири дэх Хамасыг дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд тулалдаанд нэгдэх вий гэсэн болгоомжлол байна.
Нийгэм

Япон улсад оршин сууж байгаа болон түр зорчиж буй монгол иргэдийн АНХААРАЛД
"Halloween" буюу "Сүнсний баяр" баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Уг баярын үеэр жил бүр хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.
Нийгэм

Ирэх сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар үнэ төлбөргүй нааж эхэлнэ
Ирэх долоо хоногт буюу арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим гэрчилгээ наах ажлыг улсын хэмжээнд эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд наах бөгөөд жолооч та бүхэн амьдарч байгаа орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэдээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай. Энэхүү ажлыг ЗТХЯам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.
Нийгэм

Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа. Энэ баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм. Харин бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болох аж. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж.
Нийгэм

Намрын их цэвэрлэгээ аравдугаар 26-ныг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн 384 жилийн ойг угтан дүүргүүдийн 48 хог тээвэр, зам цэвэрлэгээний аж ахуйн нэгж байгууллагын 1900 гаруй жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн үйлчлэгчид уртасгасан цагаар цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийж байна. Өнгөрсөн бямба гарагт төвлөрсөн хогийн гурван цэгт нийт 351 машин 693 рейсээр 2494 тонн хог хаягдал хүргэгджээ. Түүнчлэн Нарангийн энгэрийн цэгт 151 машин 344 рейсээр 1498 тонн, Цагаан давааны цэгт 145 машин 234 рейсээр 549 тонн, Морингийн давааны цэгт 55 машин 115 рейсээр 447 тонн хог хаягдал тээвэрлэсэн байна.
Нийгэм

Дорноговь аймгаас сураггүй болсон охиныг Сонгинохайрхан дүүргээс оллоо
Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумаас 16 настай, эмэгтэй, "У" нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, шаардлагатай нэгж, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот зэрэг газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан.
Нийгэм

Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын байранд ирээгүй тохиолдолд 150 мянгаар торгоно
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.
Нийгэм

Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.
Нийгэм

E-mongolia: Хүүхдээ хаана явааг ганц товчлуураар мэдэх боломжтой боллоо
Өнөөдөр өглөө E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Тодруулбал, Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Ингэснээр хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой болж байгаа аж.
Нийгэм


































