Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

Цагаан сарын дараа “S Outlets”-ын талбайг бүрэн чөлөөлнө
Сэлбэ гол дагуу үерийн бүс дэх “S’Outlets” дэлгүүрийн агуулахын барилгыг хоёр хоногийн өмнө буулгаж, барилгын хаягдлыг өчигдөр шөнө цэвэрлэж дууссан байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг буулгасан юм. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буюу цагаан сарын дараа буулгаж талбайг бүрэн чөлөөлөх болсон байна.
Нийгэм

Үхлийн хөндий буюу Нийслэл хот тэр чигээрээ өмхийрчээ
Өнгөрсөн шөнө Нийслэлд бага хэмжээний цас орсон. Цас орохоор агаар цэвэршиж, утаа угаар бага ч болов арилдаг гэж олон нийт ойлгодог. Гэтэл агаар цэвэршсэнгүй. Харин ч өмхийрч хоножээ. Өнөө өглөө Нийслэл тэр аяараа буюу бүхэлдээ өмхийрсөн байна.
Нийгэм

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 9-нд сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Нийгэм

Иргэн халтирч гэмтвэл ААН-ийг 500 мянгаар торгоно
Ирэх долоо хоногоос хүйтний эрч буцаад чангарч, давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсэх эрсдэлтэйг анхааруулж буй. Энэ тухайд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд анхаарч ажиллахаас гадна аж ахуй нэгжүүдийг ч идэвхтэй байхыг зөвлөжээ. Учир нь, аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн бүсийн талбайн цас мөсөө цэвэрлээгүйгээс иргэн унаж бэртвэл хохирлыг барагдуулахаас гадна торгуулах заалттай байна.
Нийгэм

Сэлбэ голд өвлийн үер үүсээд байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол орчимд халиа, тошин үүссэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн анхаарлыг татсан. Өвлийн цагт хаанаас, хэрхэн ийм их хэмжээний ус гарч ирэв гэдэг асуулт хариулт нэхэв. Ийнхүү халиа үүссэн газрыг зориж, нөхцөл байдлыг мэдээлэхийг зорилоо.
Нийгэм

“Шөнөдөө -42 хэм хүрч байгаа учир халтиргааг арилгахаар дайрга цацсан”
Хүйтний эрч эрс чангарч, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа учир давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсээд буй. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэх. Тэгвэл давс бодисны нөөц хэр байгаа талаар холбогдох хүмүүс дараах мэдээллийг өглөө.
Нийгэм

300 мянган өрхийн цахилгаанд хязгаарлалт хийж болзошгүй!
Эрчим хүчний яамны ажлын хэсэг Орос улсад ажиллаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэн сайд хойд хөршийн Эрчим хүчний сайд Николай Шульгиновд албан бичиг бичиж, Гадаад харилцааны яамнаас нот бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. Цахилгаан эрчим хүчний зайлшгүй тохиолдолд хийх хязгаарлалттай холбоотойгоор хугацаа эцэслэсэн шийдвэр одоогоор гараагүй ч эхний ээлжид төвийн эрчим хүчний системээс цахилгаан авдаг зургаан аймаг, 150 сумын тогийг цагийн зохицуулалттай хязгаарлана гэсэн юм.
Нийгэм

Петровис, Шунхлай штс-ууд "ЕВРО-5" түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ
Улаанбаатар хотод Петровис, Шунхлайн шатахуун түгээх станцууд Евро-5 стандартай түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ. Евро-5 түлш нь байгаль орчинд ээлтэй, хорт утаа бага ялгаруулдгаараа онцлог. Өнөө өглөөний 09:00 цагаас тус хоёр компанийн шатахуун түгээх станцууд Евро-5 стандартай түлш олголт жигдэрлээ.
Нийгэм

Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ
Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, "өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын талаас Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч компани мэдээлэл ирүүлсэн. ОХУ-д арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 105МВт-аас дээш өгч чадахгүй болсон талаараа мэдэгдлээ. Өмнө нь 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан юм. Үүндээ гурван үндсэн шалтгаан дурдсан байна.
Нийгэм

Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасжээ
Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн өмчөөс хасжээ. Тодруулбал, тус төвийг ашиглалтын явцад арчилгаа тордолгоо тогтмол хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоололгүй барьсан зэрэг шалтгаанаас үүдэж ийн шийдвэрлэсэн байна.
Нийгэм

Х.Нямбаатар 23.7 тэрбумаар ТҮК-ийн ажилчдыг “шүүр, хүрз“-нээс САЛГАНА
Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмж, шүүр, хүрзнээс салгана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" хэмээсэн.
Нийгэм

Утааг бууруулахын тулд нийслэлээс 80 мянган зуух тараана гэв
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг утааг бууруулахын тулд нийслэлээс гэр хорооллын айлуудад зуух тарааж ашиглуулна гэдгийг мэдээлсэн. Тодруулбал, амьжиргааны түвшнээс доогуур, зуух нь асуудалтай 70-80 мянган айл өрхөд нэн яаралтай давхар шатлалтай, шүүлтүүртэй зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатанд явж байгаа гэсэн юм.
Нийгэм

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм" гэв.
Нийгэм

Хоёр давхар автобус шатав
“Офицер-Таван шар” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг давхар автобус өнөөдөр /2023.11.11/ шатлаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ асуудлыг тодруулахад “Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсэгт гал гарсныг Нийслэлийн Онцгой байдлын газар/НОБГ/-ын Гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд аюулгүй болгосон. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай. Шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Нийгэм






























