Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Гэрэлийг томилов
Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр /2024.03.25/ болж, Г.Гэрэлийг томилжээ. Тус сонгон шалгаруулалтад Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшсэн байна. Нэр дэвшигч Г.Гэрэлийн хувьд бусад нэр дэвшигчээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.
Нийгэм

Хил гаалиар хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан л бол хуулийн хариуцлага хүлээнэ
Замын-Үүдийн ачаа тээврийн цогцолбор дээр үйлчлүүлж байгаа иргэд хүний дайвар ихээр авч гарахыг оролддог. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй архи, бусад хүнсний бүтээгдэхүүн байвал буцааж гаргах эсвэл улсын орлого болгож устгах ажил гардаг. Тэгэхээр иргэд анхнаасаа мэдсээр байж хууль зөрчихгүй байх нь чухал. Хориотой, хязгаарлалттай бараа, бүтээгдэхүүн болоод дайвар ачаанд гаалийн байгууллагаас онцгой хяналт тавьж байгаа. Тухайлбал, 2024 оны 1-3 дугаар сард бүх төрлийн гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй архийг хураах арга хэмжээ авсан.
Нийгэм

БЗД: Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө зохион байгуулж байна
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө зохион байгуулж байна. 70 орчим албан хаагчид 30 орчим техник хэрэгсэлтэйгээр ус соруулах, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Нийгэм

“National Geographic” энэ онд заавал зочлох 20 музейн нэгээр "Чингис хаан" музейг нэрлэжээ
“National Geographic” групп 2024 онд заавал зочлох 20 шилдэг музей, соёлын өвийн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэжээ. Тус медиа групп жил бүр жуулчдад зориулан, аялахад таатай болон заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулдаг.
Нийгэм







































