СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ

Л.Халтар: Дарханы зам даатгалтай. Замыг дахиж хучих зардлыг даатгалын компани гаргана
Дарханы замын чанарыг аадар бороо шалгаж замын зарим хэсэгт эвдрэл, гэмтэл үүсэж урссан билээ. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “NTV” телевизэд Дарханы замд үүссэн асуудлын талаар тайлбар өгсөн юм.
Нийгэм

НАЙМДУГААР САРЫН 5 ХҮРТЭЛ НИЙСЛЭЛД ДАРААХ БАЙРШИЛД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
2022 оны 07 дугаар сарын 25-наас 08 сарын 05-ныг хүртэл 11 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгэм

Нүүрсний хэргийг прокурор, Дарханы замын хэргийг АТГ, ЭЦА-ныхан дааж авлаа
Монгол ядуу, монголчууд тарчиг байгааг “...Баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой” гэдэг. Тэр үнэн. Гэхдээ хүн бүрийн шууд ойлгодогчлон лиценз эзэмшдэг хүмүүс, том компанийн эзэдтэй холбоогүй юм. Харин энэ нь байгалийн баялгаас, тэр дундаа экспортын бүтээгдэхүүнээс Монголын төрийн, иргэдийн орлого болж ирэх ёстойг дундаас туучихдаг бүлэглэл бий болсонтой холбогдоно. Өөрөөр хэлбэл, төрд үүрлэсэн нөхдүүдийн өндөр албан тушаалаараа дулдуйдсан авлига, албан тушаалын гэмт хэргийг хэлж буй юм.
Нийгэм

Хөвсгөл, Хэнтий, Туул голын сав газраар дуу цахилгаантай бороо орно
Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр, маргааш өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийгэм

МЭДЭГДЭЛ
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг, 10 жилийн арвин түүхтэй байгууллага билээ.
Нийгэм

Чежүгийн цагаачлалын алба 22 монгол жуулчныг олж, албадан гаргахаа мэдэгдэв
Чежү арлын Цагаачлалын албанаас /2022.07.22/ мэдэгдэл гаргажээ. Өнгөрсөн сарын 22-нд Чежү хотод ирсэн 156 монгол жуулчнаас сураггүй алга болсон 25 жуулчны гурав нь эх орондоо буцаад байгаа. Тэгвэл үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байна. Чежү арлын цагаачлалын албанаас ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргана гэжээ.
Нийгэм





































