Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
"Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 05 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна. Япон улсад хийж буй албан айлчлал тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ. Өнөөдрөөс 40 гаруй жилийн тэртээ “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата Монгол Улсад анх зочилж байсан дурсамжит түүхээ хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсгөөр эхэлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар буурсан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.
Нийгэм

Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүү: “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган шоо метр байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагаас дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.
Нийгэм

Онлайн худалдан авалтад үйлчлэх 10%-ийн буцаан олголттой урамшуулал зарлагдлаа
Голомт банкнаас онлайн худалдаа эрхэмлэгчдэд зориулан ээлжит буцаан олголттой урамшууллаа зарлаж байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дараах гоо сайхны онлайн худалдааны вэбсайтуудад Голомт банкны бүх төрлийн Дебит, Кредит болон SocialPay аппликэйшний Виртуал карт ашиглан төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжийг харилцагчдадаа олгож байна.
Нийгэм

“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.
Нийгэм

МЭДЭГДЭЛ
СХД-ийн 32 дугаар хороонд байрлах эмээлт дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалтыг хийж уг шалгалтын үеэр “Мах Импэкс” ХК болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Өөрөөр хэлбэл манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл илэрсэн байна. Иймд “Мах Импэкс” ХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандан шалгуулах хүсэлт өгсөн болно.
Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.
Нийгэм

ХАЛААЛТ БҮРЭН ЗОГСОЖ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2021-2022 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан компанийн бүх инженер техникийн ажилчид болон хотын хэмжээнд хяналт тавих эрх бүхий ашиглалт хариуцсан байцаагчид айл өрх, ААН, байгууллагын халаалтын зогсоож ирэх оны халаалтын улиралыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ. Нийт 9 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу!
Нийгэм

Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлттээ хийлээ
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” компани 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт Бямба гарагт боллоо
Нийгэм

ЭМДЕГ-ЫН УДИРДЛАГУУД “БАЙГАЛИА ХАЙРЛАЯ” МОД ТАРИХ ӨДӨРЛӨГТ НЭГДЛЭЭ
Жил бүрийн 5, 10 дугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьдаг уламжлалтай.
Нийгэм


































