“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Асрамж, халамжийн төвөөс гарсан залуусыг орон сууцанд хамруулах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар нар өнөөдөр асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч гарсан хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өглөө.
Нийгэм

“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-5” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор 5 дахь жилдээ хэрэгжиж буй “Шарилжгүй Улаанбаатар-5” аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эзэмшлийн талбай дахь шарилж, хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгууллаа.
Нийгэм

ЧЕХЭЭС ИРСЭН ОЮУТНЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Чех улсаас дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Монгол оюутан Алтанбулаг боомт дээр гацаж, олон нийт түүнийг хилээр нэвтрүүлэхийг шаардаад буй. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан.
Нийгэм

Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгаж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа.
Нийгэм

Дарь-Эхийн замыг 8 дугаар сарын 28 хүртэл хаана
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, Ихтойруугаас хойш Дарь-Эхийн 3.3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөн шинэчлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.
Нийгэм

Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна
Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Нийгэм

Шуурхай штабын тусгай дугаарын утсанд 3150 гаруй гомдол иржээ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.
Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.
Нийгэм

АЖИЛЛАХ ХҮЧТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХОЁР ТАЛ ХАРИЛЦАН АНХААРНА
Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэв.
Нийгэм

































