Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна

Мэргэжлийн сүмод монголын 26 бөх барилдана
Долдугаар сарын буюу Нагоя башёд манай хоёр бөх зодог тайлснаар мэргэжлийн сүмо дахь монгол бөхийн тоо 26 болж буурсан. Макүшитагийн Ониараши Ө.Өлзийжаргал, санданмэд барилдсан Тайга хэмээх С.Шаравнямбуу нар зодог тайлсан байна. Шинэ банцүкэгээр Ичиножёо А.Ичинноров дээд зиндаанд дэвшин орлоо. Мэргэжлийн сүмод дөрвөн тэмцээнд барилдан дээд зиндаанд дэвшин гарч байгаа түүний хувьд оюутны сүмогоос мэргэжлийн сүмод орсон бөхчүүд дунд хоёрт бичигдсэн амжилт болж байна.
Спорт

Чамлах хэрэггүй ээ, чанга атга
ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хүн төрөлхтнийг хөгжөөн баясгаж, долоо хоног үргэлжилсэн их наадамд 120 орны 751 цагаан өмсгөлтөн хүч үзсэн билээ. Манай улсаас Челябинскийн зүг шилдгийн шилдэг тамирчдаа шигшин мордуулснаас “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубийн тамирчин,
Спорт

Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Анхбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо
Пауэрлифтингийн ДАШТ-ийн 140 кг-д Спортын мастер, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Анхбаяр дэлхийн аварга боллоо. 18 орны 1800 гаруй тамирчин энэ сарын 20-24-нд Москва хотноо өрсөлдсөн уг тэмцээнээс Д.Анхбаяр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
Спорт

Америкчууд “ФИФА”-г дүрмээ өөрчлөхийг шаардав
Америкийн залуу хөлбөмбөгчид ба тэдний эцэг, эхийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэг хүн Америкийн шүүхээр дамжуулан Олон улсын хөлбөмбөгийн холбоог буюу ФИФА-г тоглоомын дүрмэнд өөрчлөлт оруулахыг шаардсан тухай “Los-Angeles Times” сонин мэдээлж байна. Хөлбөмбөгийн дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлагыг Америкийн залуучуудын хөлбөмбөгийн байгууллага ба Америкийн хөлбөмбөгийн залуучуудын ассоциацид хүргүүлжээ.
Спорт

МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДҮҮД СПОРТООР ӨРСӨЛДӨНӨ
“Олон улсын хүүхдийн спортын V наадам” ирэх сарын 1-5-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болох гэж байна. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО-ны 300 гаруй тамирчин жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, ширээний теннис гэсэн төрлөөр өрсөлдөнө.
Спорт

“НАНЬЖИН-2014” наадмаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Наньжин хотод болж байгаа Залуучуудын зуны II олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний охидын 46 кг-д хүч үзсэн Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж Монголын баг тамирчдаа ганзага хоосон ирэхээс аварлаа.
Тус тэмцээн энэ сарын 25-28-нд Наньжин хотын “Longjiang Gymnasium” спортын ордонд болж байгаа юм. Бөхийн тэмцээнд 14-18 насны эрэгтэй 80,
Спорт

Г.Болдбаатар жүдогийн дэлхийн аварга боллоо
ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж буй жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Тус жинд 61 жүдоч өрсөлдөж, хүчээ сорьсноос Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны тамирчин Беслан Мудрановыг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга болсон нь энэ.
Спорт

Жүдо бөхийн ДАШТ-ний сугалаа буюу оноолт боллоо
Өнөөдөр орон нутгийн цагаар 11 цагт эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаануудаар ДАШТ эхлэх юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай улсаас Рио 2013 ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Д. Амартүвшин, Г.Болдбаатар нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгснөөс МУГТ Д. Амартүвшин С хэсэгт 2010 оны Европ тивийн жүдо бөхийн аварга, Францын тамирчин Милу Софьянтай маргааш Дэлхийн аваргын татами дээр хүч үзэхээр учраа таараад байна.
Спорт


































