Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна

“Монголын мистер-2014” тэмцээн болж байна
Монголын бодибилдинг, фитнессийн холбооны “Монголын мистер-2014” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “UB Palace”-ын концертын их танхимд болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жилдээ тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм.
Спорт

Польшийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас 12 бөх зодоглоно
Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр болно. Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй
Спорт

Түрүүлсэн бөхөд Эрчим хүчний сайд хүндэтгэл үзүүллээ
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, ДЦС-3 ТӨХК-ийн болон “Увс нуур” дэвжээний бөх Улсын арслан Намсрайжавын Батсуурьт өнөөдөр Эрчим хчүний сайд М.Сономпил хүндэтгэл үзүүлэв.
Спорт

Л.Мессид Алтан бөмбөг өгсөн нь ФИФА-гийн маркетинг
Аргентиний шигшээ багийн тоглогч Л.Мессид энэ ДАШТ-ий Алтан бөмбөгийн шагналыг гардуулсан нь ФИФА-гийн маркетинг байсан хэмээн Диего Марадона хэлжээ. Тэрээр ДАШТ-ийн финалд улсынх нь баг хэрхэн тоглосон тухай өөрийн бодлоо хэвлэлд ярих үедээ ингэж хэлсэн бөгөөд ФИФА-гийн энэ шийдвэрийг сайшаахгүй байгаагаа хэлжээ.
Спорт

Хоёр мэргэн төрлөө
Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олголоо.
Спорт







































