Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Б.АЧБАДРАХЫН ДЭЭЛИЙГ ОУОХ-НЫ МУЗЕЙД ХАНДИВЛАХААР БОЛОВ
МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хорооны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Спорт

К.ВАЛИЕВАГ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОХЫГ ЗӨВШӨӨРӨВ
Оросын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлын талаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Спорт

А.ЭНХТУУЛ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР ШАЛГАСАН УРАЛДААНАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.
Спорт

А.ЭНХТУУЛ УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох 10 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 96 дахь ээлж дээр уралдаанаа эхлүүлэв.
Спорт

ДАШТ: ОУХМ Ш.Даваадорж мөнгө, хүрэл медаль хүртлээ
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 50 метрийн далайн гахай төрлөөр мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл медалийг тус тус хүртлээ.
Спорт

ӨНӨӨДӨР МАНАЙ ТАМИРЧИД УРАЛДАНА
“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө.
Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
Спорт

О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ ПАРИСЫН "ИХ ДУУЛГА"-ЫН ФИНАЛД ШАЛГАРЛАА
"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа.
Спорт

“БЭЭЖИН-2022” ОЛИМПЫН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно. Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.
Спорт

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна
Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 75.5, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн өмчит “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Спорт

ТӨРБАТЫН ЭНХЦЭЦЭГИЙГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАЛАА
Их спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, жүдо бөхийн дэлхийн шүүгч нарын чансааг олон жил тэргүүлж, олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй шүүгч болж, мэргэжлийн ур чадвар,
Спорт

ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧИД ХУВЦСАА ГАРДАН АВЛАА
“Бээжин-2022” өвлийн олимпод цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх аваад буй. Тамирчид олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө.
Спорт

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн урамшуулал олгоно
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.
Спорт

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / гэх үндэслэлээр цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.
Спорт

Үндэсний спортын анхдугаар их чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтээ өгчээ
Монголын Үндэсний Спортын хорооны Ерөнхийлөгч Ц.Магалжав болон гишүүн холбоодын төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нар хүлээн авч уулзлаа.
Спорт

ТАШКЕНТЭД 8 УЛСЫН 500 ГАРУЙ ЖҮДОЧ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА
Узбекистаны нийслэл Ташкент хотын JAR спорт, эрүүл мэндийн цогцолборт жүдо бөхийн олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулагдаж байна. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хамтарсан бэлтгэлд ОХУ, Австри, Ливан, Энэтхэг, Монгол, Казахстан, Кыргызстаний шигшээ багийн нийт 500 гаруй жүдоч оролцох юм.
Спорт
“АТАР” хэвийн боовны нэрэмжит оны анхны хүчит бөхийн барилдаан боллоо
“Талх Чихэр” ХК жил бүрийн оны эхэнд зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 1 сарын 9-ний ням гарагт бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. 17 дахь жилдээ “Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан оны анхны баридаанд түрүүлсэн бөх тухайн жилээ улсын цол хүртэхийг бэлгэшээж, аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг. Тэр тусмаа энэ жил “Талх Чихэр” ХК болон “Мах Импекс” ХК-ийн залуу бөхчүүд барилдсан нь онцлог байлаа.
Спорт

БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЯЛАГЧДЫГ АЗИЙН НААДАМ ҮЗЭХ ЭРХЭЭР УРАМШУУЛНА
МҮОХ Монголын үндэсний олимпын академитай хамтран улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тус хэвлэлийн хуралд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн дэд ерөнхийлөгч Б.Буяндэлгэр, Нийслэлийн боловсролын газрын Биеийн тамирын боловсрол, удирдлагын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн А.Гантулга, МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар оролцов.
Спорт



























