Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Умард Солонгос Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэж байна
Умард Солонгосчууд өнөөдөр үндэсний баяр-Нарны баяр буюу их удирдагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений төрсний 101 жилийн ойг орон даяараа тэмдэглэж байна. Ким Ир Сен бол Солонгос улс бие даан, үүлэн борын хурдаар хөгжих Чучхегийн онолыг үндэслэж БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч гэдэг.
Эрүүл мэнд

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд НиколасМадуро ялжээ
Венесуэлд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавесын залгамжлагч гэж нэрлэгдсэн, дэд ерөнхийлөгч Николас Мадуро ялсан гэж тус улсын сонгуулийн төв зөвлөл мэдээллээ. Өчигдөр болсон сонгуулийн дүнгээр Николас Мадуро 50,66 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлес нийт сонгогчдын 49,7 хувийн санал авчээ.
Эрүүл мэнд

Белгид Оросын сурагчдын автобус осолдлоо
Оросын багачуудыг тээвэрлэж явсан автобус Белгид осолдож таван хүн нас барж хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байна. Автобус Антверпены дэргэд явж байгаад зургаан метрийн өндөр гүүрэн зам дээрээс доош унажээ. Цагдаагийнхны мэдээлснээр бол жолооч үүрэглэсэн бололтой.
Эрүүл мэнд

Ким Чен Ун “сураггүй байна”
Умард Солонгосын удирдагч Ким Чен УН сүүлийн хоёр долоо хоногийн туршид хэвлэлээр үзэгдэхгүй, сураггүй алга болоод байна. Үүнийг шинжээчид нэг их шинэ зүйл биш гээд тоохгүй, харин ч Пеньян АНУ, Япон, Өмнөд Солонгост заналхийлж байгаад илүүтэй анхаарал хандуулж байна. Сөүл болохоор Ким Чен Ун даваа гарагаас хэвлэлээр заавал гарч ирэх байх.
Эрүүл мэнд

Юаньяны цагаан будааны тариалан
ХАА-н үйлдвэрлэл, газар тариалан жуулчны нүд хужирлах юм гэж хэн санах билээ. Харин Хятадын Юаньян мужийн цагаан будааны тариалан бол далайн түвшнээс 2000 метрийн өндөрт байдгаараа ч, дан ууланд, тэгш талбай огт байхгүй гэзэр байдаг 20 мянган хавтгай дөрвөлжин км газар эзэлдгээрээ ч яахын аргагүй гадна дотнын хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг байгалийн үзэсгэлэнт цогцолбор болж чадсан гэж болно.
Эрүүл мэнд

172 зорчигтой онгоц усанд “газардлаа”
Индонезийн Бали аралд буух гэж байсан 172 зорчигтой Boeing 737 900 ER онгоц буух зурвасын хажуугаар өнгөрөн далайн усанд “газардсан” осол гарчээ. Азаар хүний амь хохироогүй, 50 орчим хүн нэрвэгдэж бэртэж гэмтсэний 12-ыг нь ойрын эмнэлэгт хүргэсэн байна.
Эрүүл мэнд

Бямба гарагт дэлхий дээр том соронзон шуурга болно
Дөрөвдүгээр сарын 13 буюу маргааш наран дээр том дэлбэрэлт болж соронзон долгион нь тархаснаас манай дэлхий дээр соронзон шуурга болно гэж одон орончид хэлж байна. Соронзон шуурга нь хүний биед сайнаар нөлөөлдөггүй болохоор эмч нар иргэдийг биеийн хүчний их ачааал үүрэхгүй байх, цай ууж, усанд орох зэргээр тайван байхыг завлаж байна.
Эрүүл мэнд

Армяны 30 тонн коньяк Гүржид шатжээ
Армянаас 30 тонн коньяк тээвэрлэж явсан ачаа тээвэрлэгч Гүржийн Тбилис”Сенаки-Леселизегийн авто зам дээрх “Руис” хонгилд шатсан байна. Гүржийн Горийн районы гал түймэр эсэргүүцэх албанытэргүүн Мамука Имерлишвилийн хэлснээр бол хонгилын цахилгааныг сэргээж, ослын газарт гал сөнөөгчид, аврагчид ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан таамгаар бол ачааны машины гэмтлээс болж түймэр гарсан гэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Диего Марадона Уго Чавесыг залгамжлагчийг дэмжиж байна
Домогт хөлбөмбөгч Диего Марадона Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтад оролцож Уго Чавесийн залгамжлагч Николас Мадурог дэмжиж үг хэлсэн байна. Каракасын төв Боливарын өргөн чөлөөнд болсон цуглаан дээр Николас Мадуро “Бидэнтэй хамт дэлхийн хөл бөмбөгийн од Диего Армандо Марадона байна” гэж хашгиран тэнд цугларсан хэдэн зуун мянган хүний цөсийг хөөргөжээ.
Эрүүл мэнд

Ираны эрдэмтэн цаг хугацааны машин бүтээжээ
Ираны 27 настай залуу эрдэмтэн Али Рагези хүн төрөлхтний нэг бэрхшээл болсон ирээдүйд яах бол гэдэг зовнилыг арилгахаар ирээдүйг урьдчилан хардаг цаг хугацааны машин бүтээсэн байна. Тэрээр энэ машинаа бүр стратегийн боловсруулалтын төвд бүртгүүлж амжсан байна.
Эрүүл мэнд

Петербургт олныг хамарсан бөөн зодоон болжээ
Оросын умард нийслэл хэмээдэг Санкт-Петербург хотноо олныг хамарсан зодоон болж нэг хүн нас барсан байна. Зодооны үеэрэ нэг хүн хутганы шүарх авсан гэжээ. Цагдаагийнхан цагаачлалын албаныхантай хамтран ажиллаж 378 хүнийг саатуулан шалгаж эхэлжээ.
Эрүүл мэнд

Владимир Путиныг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой гэмт хэрэгтнүүд
Владимир Путиныг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон, тэр нь өөрсөдтэй нь холбоотой болохоор байкерийн “Шөнийн чононууд” клубын удирдагч, Мэс засалч хочтой Александр Залдостанов байр сууриа илэрхийлсэн байна.
Эрүүл мэнд

Хөл бөмбөгчид Тетчерийн дурсгалыг хүндэтгэнэ
Английн хөл бөмбөгийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ үеэр ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогсоно гэж мэдэгдсэн байна. “Уилан Атлетик” клубын эзэн, мэргэжлийн хөл бөмбөгч Дэйв Уилин “Тетчер нас барсан нь бүх британичуудад уй гашуу авчирлаа” гэсэн бол хөл бөмбөгийн холбооны төлөөлөгч “Бид өмнө нь хэзээ ч, ямар ч улстөрчийг нас барахад дуугүй зогсч эмгэнэл илэрхийлж байгаагүй юм шүү” гэж тэдмдэглэжээ.
Эрүүл мэнд






























