ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

Владимир Путиныг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой гэмт хэрэгтнүүд
Владимир Путиныг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад орсон, тэр нь өөрсөдтэй нь холбоотой болохоор байкерийн “Шөнийн чононууд” клубын удирдагч, Мэс засалч хочтой Александр Залдостанов байр сууриа илэрхийлсэн байна.
Эрүүл мэнд

Хөл бөмбөгчид Тетчерийн дурсгалыг хүндэтгэнэ
Английн хөл бөмбөгийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ үеэр ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогсоно гэж мэдэгдсэн байна. “Уилан Атлетик” клубын эзэн, мэргэжлийн хөл бөмбөгч Дэйв Уилин “Тетчер нас барсан нь бүх британичуудад уй гашуу авчирлаа” гэсэн бол хөл бөмбөгийн холбооны төлөөлөгч “Бид өмнө нь хэзээ ч, ямар ч улстөрчийг нас барахад дуугүй зогсч эмгэнэл илэрхийлж байгаагүй юм шүү” гэж тэдмдэглэжээ.
Эрүүл мэнд

Владимир Путин онц аюултай гэмт хэрэгтэн гэв үү
Финляндын цагдаагийн газраас гаргасан эрэн сурвалжилж байгаа онц аюултай, гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр орчихжээ. Энэ нэрийн жагсаалтаар бол Путиныг Финляндын хилээр нэвтрэх үед нь баривчлан саатуулах болж байна.
Эрүүл мэнд

Маргарет Тетчерийг эцсийн замд нь үдэхэд 6 сая фунт зарцуулна
Саяхан нас нөгчсөн, Их британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийг эцсийн замд үдэх ёслолд зургаан сая фунт стерлинг зарцуулна гэж The Daily Telegraph бичжээ. Түүнийг оршуулах ёслолд хатан хаан Елизавета II, түүний нөхөр Эдинбургийн герцог Филипп, 1982 оны Фолклендийн дайнд Аргентиний эсрэг байлдаж явсан британийн арми, тэнгисийн цэргийн флотын ахмад дайчид оролцох юм.
Эрүүл мэнд

Тайвань, Тайландын телевиз Тетчерийг том эндүүрчээ
Их британийн ерөнхий сайд Маргарет Тетчер наснаас нөгчсөн тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулж байна. Гэтэл интернетэд “Төмөр хатагтай” гэсэн нэрээр Мерил Стрипийн тоглосон киноны танилцуулга байсныг тайландын сэтгүүлчид ялгаж учрыг нь олсонгүй. Их британийн ерөнхий сайд агсны нас барсан тухай материалаа тэд киноны хэсгээс,
Эрүүл мэнд

Орос оронд тосгон устаж байна уу
Мөрөн дээгүүрээ алаг эрээн алчуур тохсон, улаавтар хацартай цээж түхгэр хүүхнүүд нь ардын дуу дуулан бүжиж харцуул нь гармунь хөгжим сунгасан хөдөө тосгон бол оросын нэрийн хуудас гэлтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд ажил олдохгүйгээс гадна залуучууд нь интернет,
Эрүүл мэнд

Төмөр хатагтайн арван чухал шийдвэр
“Төмөр хатагтай” гэхээр таны сэтгэлд ямаршуу эмэгтэйн дүр зураг буудаг вэ? Өөрөө шаардлагатай гэж үзсэн шийдвэрийг хэнээс ч айж, эмээлгүй гаргаж чаддаг хатуу, Маргарет Тетчер хатагтайн дүр бууж байгаа нь гарцаагүй. Харамсалтай нь, дэлхийн дахины өнөөгийн дүр төрхийг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг энэ хатагтай
Эрүүл мэнд

Иранд газар хөдөлж 37 хүн амь үрэгдлээ
Ираны өмнөд хэсэгт Бушерийн атомын цахилгаан станцаас холгүй газар хөдөлж 37 хүн амь алдан, 800 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Чичирхийлэл судлалын мэргэжилтнүүдийн мэдээллээр газар хөдлөлийн төв нь газрын гүний 10 км-т байсан байна. Бушер хотоос 100 кми орчим болсон энэ хөдлөлийн хүч нь 5,4 магтнитуд байсан байна. Чичирхийлэл хэд хэдэн удаа давтан мэдрэгджээ.
Эрүүл мэнд

Умард Солонгос ойрын цагуудад пуужин харваж болзошгүй
БНАСАУ өнөөдөр балластик пуужин харваж магадгүй гэж хамгийн сүүлийн тагнуулын мэдээ сэлтийг үндэслэн америкийн засаг захиргаа үзэж байна. Тэдний мэдээллээр бол умард солонгос дунд тусгалын пуужингаа зүүн эрэгтээ байрлуулж алсын удирдлагатай харвагч дээр суурилуулжээ.
Эрүүл мэнд
60 настай иргэн 13 хүний аминд хүрлээ
Сербийн хөдөө тосгоны иргэн Любиша Б гэгч 60 настай нөхөр зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй, хоёр настай нэг хүүхдийг буудаж хороосон аймшигт хэрэг гарсан талаар сербийн В92 телевиз мэдээлсэн байна. Алуурчин үүнийхээ дараа эхнэрээ алж, өөрийнхөө амийг хорлохоор оролдсон ч хоёулаа амьд үлджээ. Гэхдээ нэлээд хүнд байгаа тэднийг шархадсан өөр нэг хүний хамт нийслэл Белградын эмнэлэгт хүргэсэн байна.
Эрүүл мэнд

БНАСАУ гадаадынханд Өмнөд Солонгосоос гарахыг санал болгов
Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос амьдарч байгаа гадаадын иргэдийг цэргийн мөргөлдөөний аюулаас сэргийлж аль болох хурдан гарч явах боломжийг авч үзнэ үү хэмээн анхааруулсан байна гэж Солонгосын мэдээллийн агентлагийн мэдэгдлийг иш татан Рейтер агентлаг мэдээллээ.
Эрүүл мэнд
Хамтарсан бүс дэх ажил бүрэн зогслоо
Өмнөд болон Умард Солонгосны хамтарсан бүтээн байгуулалтын Кэсон бүсийн ажил бүрэн зогсчээ. Умард солонгосын 53 мянган ажилчин өнөөдрөөс эхлээд ажилдаа гараагүй байна. “Өнөөдөр өглөө умардын ажилчид бас ажилдаа гарсангүй” гэж Рёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Хийлдэг хүүхэнтэй нүцгэн эрэгтэй, араас нь шалдан хүүхэн
Шөнийн гурван цагт хийлдэг хүүхэн сугавчилсан нүцгэн эрэгтэй зам хөндлөн гарч гүйхэд араас нь бас нэг нүцгэн хүүхэн хөөж яваатай таарвал та яахав. Яг ийм явдал Хятадын нийслэл Бээжингийн гудамжинд болж зэргэлдээх олон давхар байрны орцонд орцгоожээ.
Эрүүл мэнд

Японы нийслэлийн төвд пуужин эсэргүүцэх төхөөрөг байрлууллаа
Япон улс нийслэл Токиогийн төв дэх БХЯ-ны хашаанд пуужин эсэргүүцэх шинэ загварын “Пэтриот” комплекс байрлуулсан байна. Хэд хэдэн эх сурвалж Умард Солонгос дөрөвдүгээр сарын 10-нд балластик пуужин хөөргөнө гээд байгаагаас эзэн хааны ордон, Засгийн газрын байгууллагуудыг хамгаалах зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа юм байна.
Эрүүл мэнд

68 кг уран гаргажээ
Чехийн цөмийн аюулгүй байдлын төрийн удирдах газрын тэргүүн Дана Драбова нь тус улсаас 68 кг өндөр баяжуулалтай ураныг Орос руу гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ тээвэрлэлтийг гуравдугаар сарын сүүлээр хийсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү дөнгөж өчигдөр мэдээлж байгаа юм байна.
Таван жилийн өмнө Чехэд айлчлал хийсэн Америкийн Ерөнхийлөгч Обама нь
Эрүүл мэнд




























