Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Ноён Барроза замаасаа буцжээ
Өнгөрсөн баямба гарагт Монгол Улсад албан ёсоор айлчлах байсан Европыг Комиссын ерөнхийлөгч Жозе Мануэль Барроза ОХУ-аар дамжин Монголд ирээд эндээсээ Япон ру явах ёстой байсан ч Белгийн нийслэл Брюссельд Киприйн эдийн засгийн хямралын тухай, тэднийд Еврокомиссоос үзүүлэх тусамжийн талаар яаралтай хуралдаан болохтой холбогдуулан замаасаа буцсан байна.
Эрүүл мэнд

Өнөөдөр дэлхийн 7000 хот нэг цагийн турш харанхуйд автана
Өнөөдөр оройн 20:30 цагаас 21:30 хүртэлх нэг цагийн хугацаанд дэлхийн 152 орны 7000 гаруй хот нэгэн зэрэгт харанхуйд автана. Австралийн алдарт Дуурийн театраас эхлээд Хятадын Цагаан хэрэм, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа, Парисын Эйффелийн цамхиа, Бразилийн Редемир Христийн хөшөө, Нью-Йоркийн Эмпайр Стэйт Билдинг гээд дэлхий дахинаа цуутай томоохон барилга байгууламжууд энэ цагт бүгд гэрлээ унтраах юм.
Эрүүл мэнд

Канадад хэдэн арван машин мөргөлдлөө
Канадын баруун нутагт зорчигчдын автобус, ачааны машин, суудлын тэрэг оролцсон хэдэн арван машин мөргөлдөж 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Эдмонтон хотын ойролцоо зам дээр болсон энэ осол их цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам халтиргаатай байснаас болсон байна. Нэлээн хүнд бэртсэн нэг л хүнийг эмнэлэгт хүргэж бусдад нь газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Эрүүл мэнд

Хар тамхичид арай ч ингэж болохгүй шүү дээ
Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн ууртай байна. Хилээр мансууруулах бодис гаргадаг муусайн наймаачид кокайн чихсэн гялгар уутнуудаа нохойн гэдсэнд чихэж гаргаад хэрэгтэй газраа очмогц гэдсийг нь зүгээр л ярж байгаад хар тамхиа авчихдаг, тэгээд хөөрхий адгуус үхсэн байна. Цагдаагийнхан Умард Итали, Ромоос нохойг ийм байдлаар ашигладаг 75 хүнийг саатуулжээ.
Эрүүл мэнд

Толгойдоо 17 жил хутгатай явжээ
Сальвадорын нэгэн эмнэлэгт удаан хугацаатай үргэлжилсэн мэс заслын үеэр өвчтөний тархинаас 9 см урт хутганы ир гаргаж авсан байна. Гуталчнаар ажилладаг түүн рүү бүр 1995 онд хэсэг мансуурагчид халджээ. Тэд мэдээж гуталчны цавууг булааж авахаар дайрахад гуталчин эсэргүүцэж зодоон болсон байна.
Эрүүл мэнд

Өмнөд Солонгост богино банзал өмсөхийг хориглох уу
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе нэгэн шинэ хууль санаачлан, Засгийн газраар батлуулсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Хуулийн нарийн зүйл заалт нь тодорхой болоогүй байгаа ч ерөнхийдөө энэ хуулиар хэт ил задгай хувцаслахыг хориглох гэнэ.
Эрүүл мэнд

30 жилийн өмнө цэцэглэж байсан хот усан дор оржээ
Аргентины өмнөд нутагт, нийслэл Буэнос-Айресаас холгүй ид цэцэглэж байсан амралтын сайхан хот Эпекуэн удаан үргэлжилсэн усан борооны улмаас живж усан дор ороод 30 жил болжээ. 1985 оны арваннэгдүгээр сарын 10-нд ус эргээсээ халин хот руу орж усны түвшин 10 метрт хүрч нутгийн 1500 оршин суугчийг орон гэргүй болгосон байна.
Эрүүл мэнд
Палестинчууд Израил руу хоёр пуужин харвалаа
Палестины суурингаас Израилын тал руу хоёр ч пуужин харвалаа гэж ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Үйл явдал израилын Газын зурвастай хил залгаа өмнөд нутгйин Сдерота хотын орчим болсон байна. Халдлагын улмаас хэн нэгэн өртөөгүй гэж байгаа ч эд материалын хохирол учирчээ.
Эрүүл мэнд

Венесуэл АНУ-гаас харилцаагаа түр тасаллаа
Венесуэл улс АНУ-тай тогтоосон дипломат харилцаагаа түр хугацаагаар зогсоолоо гэж тус улсын Гадаад хэргийн сайд Элиас Хауа мэдэгдлээ. Хауагийн үгээр бол хоёр улсын харилцаа зөвхөн америкийн улсуудын хүрээнд зогсч байгаа, түүнээс биш дипломат болон консулын харилцаа хэвийн үргэлжилнэ гэнэ.
Эрүүл мэнд

Гурван метр биетэй далайн арслан хотоор зугаалжээ
Бразилийн далайн эргийн, амралт сувиллын Балнеариу-Камбориу хотын иргэд сонин үзэгдэлтэй таарч ховор явдлын гэрч болжээ. Гурван метр урт, хагас тонн жинтэй жинхэнэ зэрлэг далайн арслан гэнэт хотын гудамжаар зугаалж гарсна байна. Тэгэхдээ бүр зам гарахдаа явган хүний гарцаар гарснаас болоод замын хөдөлгөөн 20 минут саатахад хүрчээ.
Эрүүл мэнд

































