Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН СОЁРХОЛТ “ХУРД” ХАМТЛАГ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
“ДОЛООН БУРХАН ОД”-ЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛОВ
ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов

Өнөөдөр төр тэргүүлж байгаа эмэгтэйчүүд
Германы канцлер Ангела Меркель, Либерийн ерөнхийлөгч Эллен Жонсон-Серлиф, Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер, Бангладешийн ерөнхий сайд Хасина Вазед, Исландын ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир, Коста-Рикийн ерөнхийлөгч Лаура Шиншилла
Эрүүл мэнд

Данийн телевиз Сирийн сурвалжлагыг тоглоомоор дүрсжүүлжээ
Данийн телевизийн TV2 суваг Сириэс дамжуулсан шууд сурвалжилгынхаа үеэр сурвалжлагчийн мэдээллийг дэлхий нийтэд хэдийнээ танил болсон интернетийн Assassin’s Creed тоглоомоор дүрсжүүлчихжээ. Сирид өрнөж байгаа иргэний дайны тухай сурвалжлагыг тоймч нь Дамаскаас хоёрдугаар сарын 25-нд дамжуулж байхад йим явдал болсон байна.
Эрүүл мэнд

Испанийн 60 хотод эсэргүүцлийн жагсаал болж байна
Испанид нүүрлээд байгаа ажилгүйдэл, Засгийн газрын явуулж байгаа эдинй засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсын 60 хотод нэгэн зэрэг болж байна. Засгийн газар төвсийн зардал, эрүүл мэнд, боловсролд зориулсан хөрөнгийг хасч байгаа болон, эрх баригч намд авлигын хэрэг илэрсэн зэргийг эсэргүүцэж байна. Испанид ажилгүйдэл бараг 30 хувьд хүрээд байна гэж европын статитсикийн байгууллага мэдээлж байгаа юм.
Эрүүл мэнд

Бермудын гурвалжингийн дор, далайн гүнд аварга том хот байна
Канадын эрдэмтэд усан доорхи хайгуулынхаа явцад гүний хайгуулын роботын тусламжтайгаар Кубын эргээс холгүй, далайн ёроолд, өнөөх алдарт Бермудын гурвалжингийн дор аварга том хот байгааг, олж илрүүлсэн байна.
180 орчим метрийн гүнд байгаа эртний аварга хотыг лавтай 10 мянган жилийн өмнөх хот гэж таамаглаж байна.
Эрүүл мэнд

Нацист Герман чинь Нью-Йоркийг бөмбөгдөхөөр төлөвлөж байж
Гитлерийн Герман нам өндрийн тойрог замын бөмбөгдөгч ашиглан АНУ-ын Нью-Йорк хотод “бохир бөмбөг” хаяхаар зэхэж байсан нь саяхан ил болжээ. “Мөнгөн шувуу” төслийг гитлерийн германы нисэх хүчний командлагч Герман Герингийн захиалгаар австрийн зохион бүтээгч Ойген Зэнгер хийж байсан байна.
Эрүүл мэнд
Папыг томилсон тухай мэдээ хүргэх янданг суурилуулжээ
Ромын пап XYI Бенедиктийн залгамжлагчийг торуулсан тухай мэдээг олон нийтэд хүргэх янданг Сикстиний дуганы орой дээр гал сөнөөгчид байрлуулсан байна. Ромын шинэ дадыг тун өнөө маргаашгүй, энэ 12-ны наана тодорно гэж байна. Кардиналуудын чуулганд 115 кардинал оролцож өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гэгээг Петрийн сүмд чуулж байгаа юм.
Эрүүл мэнд

Шороон шуурганд Бээжингийн нисэх буудлын дээвэр хуурчээ
Бямба гарагт хятадын нийслэлд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Бээжин хотын “Шоуду” нисэх буудлын гуравдугаар терминалын дээврийн нэг хэсэг хуурч унасан байна. Саяхан шинэчилж хийсэн “Нисч байгаа луу” нэртэй энэ өвөрмөц дээвэр салхины хүч 30 метр хүрсэн хүчтэй шуурганд тэсээгүй байна.
Эрүүл мэнд

Кенийн ерөнхийлөгчөөр олон улсын эрүүгийн хэрэгтэн сонгогджээ
Кени улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар олонхийн санал аваад байгаа Ухуру Кениаттаг Гаагын олон улсын шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүн гэж үзэж байна. Түүнийг таван жилийн өмнө сонгуулийн дараа үндэстэн хоорондын мөргөлдөөн өдөөж албан бус тоогоор нэг мянгаас хоёр мянга таван зуун хүний амь үрэгдсэн хэрэгт буруутай гэж үзэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Уго Чавесыг сүүлчийн замд нь үдлээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесыг өчигдөр сүүлчийн замд нь үдлээ. Латин Америкийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг асан түүнийг сүүлчийн замд нь үдэхээр дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн Каракаст хүрэлцэн ирсний дээр Венесуэлийн хоёр сая гаруй иргэн Ерөнхийлөгчтэйгээ салах ёс гүйцэтгэхээр хуран цугларсан юм.
Эрүүл мэнд

Бүслэгдсэн Ленинградад хүн хүнээ идэж байжээ
Энэ түүхийг миний дунд сургуулийн алгебрийн багш маань ярьсан юм. Мэдээж би тэр үйл явдлыг нүдээр үзэж туулсан багш шигээ ярьж чадахгүй ч хичээе л дээ. Энэ явдал 1941-1945 онд Ленинградын аймшигт бүслэлтийн үед болсон юм. Тэр цагт миний багш ээж, эмээ, хоёр эгчтэйгээ Ленинградад амьдарч байж. Тэгэхэд багш маань ердөө зургаан настай л байсан гэдэг.
Эрүүл мэнд

Эх газрын хятадууд өөрсдийн үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд итгэж чадахгүй байна
Одоогоос таван жилийн өмнө Хятадад хэд хэдэн нярай сүүн тэжээлдээ хордож амь насаа алдсан эмгэнэлтэй явдал гарсан. Меламантай сүүний хэрэг хэмээн нэрлэгдсэн энэ дуулиант явдлаас хойш Хятадын эрх бүхий байгууллага хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэдэг газруудад томоохон шалгалт хийж, хэдэн мянгаар нь хааж, чанар стандартын шаардлага чамгүй тавьдаг болсон ч эх газарт үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд хятадууд өөрсдөө ч итгэж чадахаа больжээ.
Эрүүл мэнд

Эмнэлэгт 36 удаа хандсаны эцэст тусламж авч чадалгүй нас баржээ
Японд 75 настай нэгэн ахмад настан амьсгалын дутагдалд орж, түргэн тусламж дуудсан боловч түүнийг 25 эмнэлэг авч эмчлэхээс татгалзаж, 36 удаа буцаагдсаны эцэст амьсгал хураасан явдал гарчээ. Настан бие нь муудмагц түргэн дуудаж, түргэний эмч ч даруйхан иржээ. Түүнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэхээр түргэний машин хоёр цагийн дотор ойролцоох 25 эмнэлэгт 36 удаа хандсан боловч тэр бүртээ татгалзсан хариу авчээ.
Эрүүл мэнд

Чавесын шарилыг цэргийн академид байрлуулан салах ёс хийж байна
Даваа гарагт нас нөгчсөн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын шарилыг нийслэл Каракас дахь цэргийн академид авчирч байрлуулсан байна. Гарилыг тус улсын засгийн газрын гишүүд мөрөн дээрээ өргөн авчирчээ. Энд түүний шарилыг алдрын танхимд байрлуулан өчигдөр бүх нийтийн салах ёслол үйлдсэн байна. Төрийн тэргүүнтэйгээ салах ёс хийхээр хэдэн арван мянган хүн иржээ.
Эрүүл мэнд































