Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар иргэд санал бодлоо хэлж байна
Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвд энэ сарын 12-20-нд эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээ зэрэг чиглэлээр 1250 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.
“11 11” төв иргэдийн санал хүсэлтийг харьяа байгууллага, албан тушаалтанд хаяглаж, хариу өгдөг. Ерөнхий сайдын нэр дээр ирж байгаа санал хүсэлтийн олонх нь орон сууцны 8 хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуултууд байна.
ХААН банкнаас жилийн 24 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан. Гурван жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүү нь 20 гаруй сая төгрөг болсон. Гэтэл гурван удаа зээлийн хүүг нэг өдрөөр хоцроож төлсөн гэсэн шалтгаанаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрт хамрагдаж чадахгүй болсондоо гомдолтой байна гэжээ.
Мөн 80 м2-аас илүү талбайтай байрны зээл авсан иргэд энэ зээлд хамрагдаж болохгүй байна, 30 хувийн урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаанд авахгүй байна гэхчлэн олон хүн ханджээ.
Өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийсэн “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “8 хувийн хүүтэй зээлийн журам батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Амьдрал дээр ямар асуудлууд гарах нь вэ, иргэдийнхээ саналыг нээлттэй сонсож байгаа. Асуудлыг судлаад журамд өөрчлөлт оруулж, сайжруулах боломжтой” гэдгийг хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвд энэ сарын 12-20-нд эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээ зэрэг чиглэлээр 1250 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.“11 11” төв иргэдийн санал хүсэлтийг харьяа байгууллага, албан тушаалтанд хаяглаж, хариу өгдөг. Ерөнхий сайдын нэр дээр ирж байгаа санал хүсэлтийн олонх нь орон сууцны 8 хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуултууд байна.

0 Сэтгэгдэл