Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголынхоо үрсийг олон болгох үйлсэд нь амжилт хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намааас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 22-нд шинэ Клиникийн нэгдүгээр амаржих газарт очиж, эмч сувилагч нартай уулзлаа. Цасан цагаан халаат өмссөн эмч нар нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч будаг нь ханхалсан амаржих газрынхаа үйл ажиллагаатай танилцуулав.
Клиникийн нэгдүгээр амаржих газарт хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Улсын Их Хурлын даргын зөвлөх, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ТУЗ-ын дарга С.Ламбаа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар дагалдаж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Клиникийн нэгдүгээр амаржих газрын эмч сувилагч нарт хандан хэлсэн үгэндээ “Эмч хүн тэр тусмаа амаржих газарт ажилладаг, хүнийг эх барьж авдаг хүн бол хамгийн ариун үйлстэн. Та бүхэн бол хамгийн хариуцлагатай төдийгүй хамгаас буянтай ажил хийдэг хүмүүс юм.

Монгол Улсын хэмжээнд төрөх газрын хүрэлцээ шаардлага үнэхээр дутагдалтай байгаа. Иймээс нийслэлийн удирдлагын зүгээс үүнийг анхааралдаа авч, ойрын хугацаанд хэд хэдэн төрөх газрыг шинээр барьж байгуулахаар төлөвлөгөөндөө тусгаад байна. Мөн боловсон хүчин, эх баригч эмч нарыг гадаад дотоодын их дээд сургуульд бэлтгэх асуудлыг нэн тэргүүнд шийдэхээр төлөвлөөд байгаа юм.

Ойрын ирээдүйн бүтээн байгуулалтад тусгагдаж, удахгүй ашиглалтад орох амаржих газруудыг нэгдүгээр амаржих газар манлайлж, үлгэр дууриал нь болж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин та бүхэн энд хуримтлуулсан мэдлэг туршлагаа шинээр байгуулагдах амаржих газруудад түгээн дэлгэрүүлж, Монголын үрсийг улам олон болгох гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай” хэмээв.
Клиникийн нэгдүгээр амаржих газрын дэргэдэх 150 ортой эмнэлэг нь 2013 оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орж, гуравдугаар сард нээлтийн ажиллагаа болжээ. “Сентерра Гоулд” корпорацийн 10 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Цаст констракшн” эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намааас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 22-нд шинэ Клиникийн нэгдүгээр амаржих газарт очиж, эмч сувилагч нартай уулзлаа. Цасан цагаан халаат өмссөн эмч нар нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч будаг нь ханхалсан амаржих газрынхаа үйл ажиллагаатай танилцуулав.Клиникийн нэгдүгээр амаржих газарт хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Улсын Их Хурлын даргын зөвлөх, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ТУЗ-ын дарга С.Ламбаа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар дагалдаж байв.

0 Сэтгэгдэл