Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ
Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүнийг өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах Шуурхай удирдлагын штаб байгуулав. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй болон нийслэлийн дүүргүүдийг хариуцан ажиллах 18 хэсэг байгуулсан байна.
Улсын хэмжээнд иргэдээс санал авахаар байгуулсан 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагч ажиллах юм. Эдгээр хэсгийн хорооны 368 нь нийслэлд, 1528 нь орон нутагт байрлаж буй. Сонгуулийн өдрүүдэд нэг хэсгийн хороонд гэхэд л цагдаагийн 2-5 алба хаагч, 24 цагаар хамгаалалтад гарна. Түүнчлэн санал авах байруудын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөлөөр хангахын тулд цагдаагийн явган болон машинт эргүүлийг гудамж, талбайд 24 цагаар ажиллуулахаар болжээ.
Дондогийнх “Голомт” банкаас 80 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны зээлийг 20 хувийн урьдчилгаа төлбөр төлж авсан. Гэвч тэрбээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болжээ. Учир нь заавал 30 хувийн урьдчилгаа төлсөн байх шаардлагатай гэдэг шаардлага “Голомт” банк тавьсан байх юм. Өөрөөр хэлбэл, “Долоон сая төгрөг тушаагаад энэ зээлд хамрагдаарай” гэж хэлээд явуулчихаж. Гэвч Дондогийнх орон сууцны зээл авахын тулд урьдчилгаа 20 хувьд нь байдаг л хөрөнгөө шавхаж, сохор зоос ч үгүй үлдсэн. Харин сарын хүүнд нь 800 мянган төгрөгийг арай ядан төлдөг. Цаана нь хоногийнх нь хоолны хэдэн төгрөг үлдвэл их юм. Харин Дондогийнх нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын тулд долоон сая төгрөгийг олох хүртэл нэлээд их хугацааг зарцуулах хэрэг гарна. Яг Дондогийнх шиг гэр бүлүүд Улаанбаатараар дүүрэн байна. Гэвч Ерөнхий сайд нь “Энэ зээлийг ядуу иргэдэд зориулаагүй, гараа хөдлөгөдөг ажилладаг хүмүүст зориулсан” хэмээн ярьж байна. Гэтэл өнөөдөр өдөр шөнөгүй, нойр хоолгүй хувийн байгууллагат ажиллаад сард 300-500 мянган төгрөг аваад сууж байгаа иргэдээ Ерөнхий сайд залхуу, ядуу гэж хэлбэл алдас болно. Амьдралаас хэт их тасарчихсан хүмүүс бодлого гаргах гэж алж орхидгийн тод жишээ энэ юм болов уу даа.
Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүнийг өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах Шуурхай удирдлагын штаб байгуулав. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй болон нийслэлийн дүүргүүдийг хариуцан ажиллах 18 хэсэг байгуулсан байна.
Улсын хэмжээнд иргэдээс санал авахаар байгуулсан 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагч ажиллах юм. Эдгээр хэсгийн хорооны 368 нь нийслэлд, 1528 нь орон нутагт байрлаж буй. Сонгуулийн өдрүүдэд нэг хэсгийн хороонд гэхэд л цагдаагийн 2-5 алба хаагч, 24 цагаар хамгаалалтад гарна. Түүнчлэн санал авах байруудын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөлөөр хангахын тулд цагдаагийн явган болон машинт эргүүлийг гудамж, талбайд 24 цагаар ажиллуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
2013.06.24
























