Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Орон сууцны хороолол доторхи автозамыг засна
Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж, замын санд бүрдүүлэх ажил 2013 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн явагдаж дууслаа. Энэ жил нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын арчлалт, шинэчлэлт засварт зарцуулдаг журамтай. Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухай  нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүргийн 11 хэсэгт орон сууцны хороолол доторхи автозамыг засах юм. Орон сууцны хороолол доторхи замыг засаж шинэчлэх компани, аж ахуйн нэгжийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


д/д

Замын нэр

  Хүчин чадал
/м2/

1.Сүхбаатар дүүрэг

 

1

10-р хороо 33, 34, 38, 39-р байрны урд талын авто зам

3000

2

10-р хороо 19,20-р байрны урд талын авто зам

1750

 

ДҮН

4750

2.Чингэлтэй дүүрэг

 

1

5-р хороо 7, 8-р байрны урд зам Их тойруугийн гудамж хүртэлх авто зам

600

2

5-р хороо 19, 20-р байрны авто зам

1000

3

 6-р хороо 5-р сургуулийн баруун хойд орон сууцны хороолол доторх авто зам

1800

 

ДҮН

3400

3.Баянгол дүүрэг

 

1

6-р хороо, УБ палас хойд талын 0.3 км шинээр тавих авто зам (Явган замын хамт-450 m2)

1400

 

ДҮН

1400

4.Баянзүрх дүүрэг

 

1

16-р хороо, 16-р хороо14,15,16,17-р байрны дундах авто зам

1800

 

ДҮН

1800

5.Сонгинохайрхан дүүрэг

 

1

13-р хороо, 10, 11 -р байрнуудын доторх авто зам

1500

 

ДҮН

1500

6.Хан-Уул дүүрэг

 

1

3-р хороо, “УБЦТС” ХК-ний  уулзвараас  Хүнсний технологийн коллежийн  баруун талаар явсан авто зам

910


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан