Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Архи согтууруулах ундаа зарахгүй
“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ.
Захирамжаар, сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор хүнс ,барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 26-нд амрах юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ.Захирамжаар, сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор хүнс ,барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 26-нд амрах юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
0 Сэтгэгдэл
























