Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцна

Гадаад харилцааны сайд Л.Болд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан бай­гуул­лагууд, хүний эрхийн асуу­дал хариуцсан албаны захирал, Элчин сайд Жанез Ленарчичийг хүлээн авч уулзлаа. Варшавт төвтэй АБХЭА нь ЕАБХАБ-ын зүгээс манай улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг ха­риу­цан зохион байгуулж бай­гаа юм. Жанез Ленарчич нь ЕАБХАБ-ын АБХЭА-ыг 2008 оноос хойш удирдаж буй  турш­лага­тай  дипломатч аж.

Уулзалтын үеэр сайд Л.Болд ЕАБХАБ-ын ажиглагчдын хэс­гийн үйл ажиллагаанд та­лар­­­халтай байгаагаа илэр­хий­­­лэхийн сацуу Монгол, ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажил­лагааны талаар санал со­лилц­лоо. Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд Монгол-ЕАБХАБ-ын харилцаа өнгөрсөн хагас жилийн богино хугацаанд олон чухал үйл явдлаар дүүрэн байсныг онц­лон тэмдэглэсэн юм. ЕАБХАБ-ын үйл ажиллагааг цэрэг улс тө­рийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Гишүүн орнууд эдгээр гурван үндсэн чиглэлийн хү­рээнд зэвсэглэлд тавих хя­налт, итгэлцэл, аюулгүй бай­дал, хүний эрх, ардчиллыг бэх­жүүлэх, эдийн засгийн хөгж­лийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцон зөвлөлдөж, хамтран ажилладаг байна. ЕАБХАБ нь Монгол Улстай ч эдгээр чиглэлийн хүрээнд хамт­ран ажиллахад бэлэн бай­гаа аж. Түүний дотор жен­дерын эрх тэгш байдлыг дээшлүүлэх буюу улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэ­мэг­дүүлэх, тодорхой асууд­лаар боловсруулж буй хуулийн төслийг экспертүүдээр хянуулж зөвлөмж өгөх боломжтой гэдгийг Элчин сайд цохон тэмдэглэв.

Харин Л.Болд сайд ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд тусламж, дэмж­лэг үзүүлж байгаад таларх­лаа илэрхийлэхэд Эл­чин сайд Ленарчич “Ажиг­лагч­дын хэсгийн үйл ажил­ла­гаа­ны гол зорилго нь сонгуулийн  явц дахь зөрчил, ду­тагд­лыг илрүү­лэх бус, ха­рин тухайн орон цаашид ардчилсан сонгуулиа улам бүр бо­ловсронгуй явуулахад нь ашиг тустай санал зөвлөмж өгөхийг чухалчилдаг” хэмээн онцлов.  ЕАБХАБ-аас ИБУИНВУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орны сонгуулийг ч  ажиглаж, санал зөвлөмж  өгсөөр иржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан