Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дөрвөн оронтой тусгай дугаарууд үнэ ил тод болох нь

ШӨХТГ дөрвөн оронтой болон мессэжний тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай дугаар эзэмшигч нь хэрэглэгчдэд мэдээллийг зөрүүтэй мэдээлэх, үнэ, тарифаа ил тод мэдээлдэггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1.2, Зар сурталчилгааны тухай хуулийн  7.2.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10-т заасныг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс дөрвөн оронтой тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх, сурталчлан түгээхдээ үнэ, тарифаа ил тод мэдээлдэг болох буюу нэг мессэж бичих, нэг удаа залгахад тэдэн төгрөг гэж нүдэнд харагдахуйц хэлбэрээр бичиж байршуулахыг ирэх сарын 10-ны дотор биелүүлэхийг үүрэг болгожээ. Хэрвээ биелүүлээгүй тохиолдолд  Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу хатуу арга хэмжээ авна гэж ШӨТХГ-аас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан