Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 60 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилт­нуудын шуурхай зөв­лөлгөөнөөр наадмын бэлтгэл ажлыг хэлэлцлээ. Энэ талаар НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун “Өнөөдрийн байдлаар наадмын бэлтгэл ажил 60 хувьтай. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи болон  сур, шагайн харвааны талбайн засвар хийгдэж байна. Хүй долоо худаг хүртэлх  8,5 км авто замын гурван километрийг нь тавьсан. Ирэх сарын 5-нд ашиглалтад орно” гэлээ. Түүнчлэн энэ үеэр хуралдааныг даргалсан нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонссон юм.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хотын хэсгийн хороо бүрт нэг албан хаагч хамгаалалтад гарах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан